8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хурд" хамтлаг 25 жилийн ойгоо тэмдэглэнэ

2018-09-27 14:56:07

Монголын ард түмний хайртай хамтлаг болох "Хурд" хамтлаг 25 нас хүрлээ. Тэртээ 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүрчээ. Анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны гуравдугаар сард Улсын Циркт амжилттай тоглосоноор, Монголын хөгжиж буй “РОК” хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв. Хурд хамтлаг 1998 онд Монголд анх удаа “UNPLUGGED” концерт тоглож мөн сонгодог оркестр хөгжимтэй хамтран “Симфони Хурд” концертийг 2001 онд бүрэн  хэмжээний тоглолт хийж байсан. Энэ жил "Хурд" хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ойн жил дээр "Цэргийн Бодол" /1978 он/ дууны 40 жилийн ой давхцаж буйгаараа онцлогтой юм. Тус хамтлагийн тоглолт ирэх сарын 5,6-нд болох юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл