8o
Улаанбаатар хот
mobile menu

”Academy awards-2018”-ийн шилдгүүд тодорлоо

2018-09-30 10:36:28

Кино урлагын шилдгүүдийг тодруулдаг  Academy awards-2018”-ийн хамгийн нэр хүндтэй шагнал болох ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ийн эзэд тодорлоо. Энэ жилийн наадамд 12 уран сайхны кино, 12 богино хэмжээний кино, 3 баримтат кино, 6 телевизийн олон ангит кино нийт шилдэг 18 номинацийн төлөө өрсөлдлөө.

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

"Байтаг богд" киногоороо О.Бат-Өлзий Б.Тамир нар шилдгээр шалгарлаа.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР

"Хоёр амь" киногоор жүжигчин С.Болд-Эрдэнэ шилдгээр шалгарлаа.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР

Ц.Мичидмаа /Аз жаргал/ Ц.Мичидмаа шилдгээр шалгарлаа.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

Ц.Алдармаа "Байтаг богд" киногоороо шилдгээр шалгарлаа. Ц.Алдармаа өөр уран бүтээлийн зураг авалттай байгаа тул тус киноны хамт олон түүний өмнөөс шагналыг гардан авав.

ШИЛДЭГ ДУУ

"Байтаг богд" киноны "Үеийн үед" дуу шилдгээр тодорлоо.

ШИЛДЭГ ХӨГЖИМ

"Говийн домог" киногоороо Л.Балхжав шилдгээр шалгарлаа.

ШИЛДЭГ ОЛОН АНГИТ КИНО

Монголын үндэсний олон нийтийн телевизийн бүтээл "Эрт нахиалсан сарнай" кино шалгарлаа.

ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

"Улаанбаатар Телевиз" ХХК- UBS TV “Говийн домог”шилдгээр шалгарлаа.

ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ

"Байтаг богд" киноны зураглаач Г.Гүенбаатар шилдгээр шалгарлаа.

ШИЛДЭГ ЗОХИОЛ

"Сэтгэл мэднэ" киногоороо н.Эрдэнэбат шилдгээр тодорлоо.

ШИЛДЭГ ЗУРААЧ

Т.Нямсүрэн /Говийн домог/ киногоор нэр дэвшиж шилдгээр шалгарлаа.

ШИЛДЭГ МОНТАЖ

С.Энхмөрөн /Харанхуй хад/ киногоор нэр дэвшиж шилдгээр шалгарлаа.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

"Байтаг богд" киноны жүжигчин Б.Тамир шилдгээр шалгарлаа.

ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАГЧ

"Байтаг богд" киноны уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.

ШИЛДЭГ БАРИМТАТ КИНО

Бенжамин Дэвид Жонс Medicine Buddha” шилдгээр шалгарлаа

ШИЛДЭГ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО

"Эцэг" киноны найруулагч Ч.Батбаяр шилдгээр шалгарлаа.

ШИЛДЭГ ДҮРСНИЙ ЭФФЕКТ

"Зүрхний хилэн" киноны уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.

ШИЛДЭГ ДУУНЫ НАЙРУУЛАГЧ

О.Цэгмид "Байтаг Богд" киногоороо шилдгээр шалгарлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Оскар
Монголын Оскар юм уу?
2018/09/30 66.181.180.251