-10o
Улаанбаатар хот
mobile menu

Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайллаа

2018-10-01 08:51:00

 

Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол өчигдөр Япон улсын нийслэл Токио хотноо боллоо. Энэхүү ёслол нь үс авах ёслол буюу бөхийн замналаа дуусгаж буйг илтгэсэн агуулгатай аж. 

 2011 оны долоодугаар сард 14 давж түрүүлсэн бол 2012 оны долоо, есдүгээр сарын башёд нэг ч уналгүй түрүүлж, ёкозүна цол хүртэж байлаа. Ингэснээр Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозүна цолтон болсон юм. Харамсалтай нь, өнгөрсөн оны аравдугаар сард нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржтой нударга зөрүүлсний улмаас зодог тайлах шаардлагатай болсон. Тодруулбал, Нутаг нэгт бөхдөө гар хүрсэн гэх асуудлаар Ёкозунагийн зөвлөл хуралдаж,  Их аваргад хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэж үзэн зодог тайлуулах шийдвэрийг гаргасан байдаг. Эл шийдвэр нь сумогийн дэвжээний далд ертөнцөд орших зөрчлийн золиос нь боллоо гэх шүүмжлэлийг ч араасаа дагуулаад байгаа.

Ид эрчтэй үедээ сумогийн дэвжээг орхиж байгаа нь монголчуудын төдийгүй япончуудын сэтгэлд  харуусал төрүүлсэн үйл явдал болж байна.

 Харүмафүжи Д.Бямбадорж сүүлчийн удаа дэвжээнд гарч, "ёкозүна дохё-ири" ёслолыг хийсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 223