8o
Улаанбаатар хот
mobile menu

Угийн бичгээ хялбар аргаар хөтлөх боломжтой боллоо

2018-10-03 09:37:29

Эх оронч үзэл  нь угийн бичиг, удмын түүхээ хөтлөхөөс эхэлдэг.Овог удмынхаа мэдээллийг цуглуулж, өвөг дээдсийнхээ бүртгэлийг маягт ашиглаж хийснээр програм хангамжийг ашиглан угийн бичгээ хялбар аргаар хөтлөх  боломжтой боллоо.http://urgiinbichig.mn/ сайтаар дамжуулан угийн бичгээ хөтөлснөөр ургийн модны зураглалаа төрөл бүрийн хэлбэрээр хэвлэн авч ах дүү, төрөл садандаа бэлэглэх мөн файл хэлбэрээр тархаах боломжтой хойч үедээ үлдээх,  хойч үе нь удам, угсаагаа таньж мэдэх, бахархах, эцэг эх, өвөг эцэг болон эмэг эхийнхээ захиасыг нандигнаж явах боломжтой юм. Түүнчлэн овог удмынхаа түүх, соёл, ёс заншилаа мэдэж, таньж, залгамжилж явах нь тухайн овог удамд зөв хүнийг бий болгоно. Нөгөө талаар удмын түүхээ мэдэж өснө гэдэг нь Монгол улсынхаа түүхийг мэдэх, цаашлаад зөв Монгол хүн хүмүүжихэд хувь нэмэртэй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл