8o
Улаанбаатар хот
mobile menu

МУГЖ Г.Ариунбаатар өргөдлөө өгчээ

2018-10-03 13:40:00

МУГЖ Г.Ариунбаатарыг Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театр хөөсөн тухай эрхэм дуучин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгвэл гавьяат маань багштайгаа хамт өргөдлөө өгчээ.Тодруулбал, Буриадын Соёлын сайд Соелма Дагаева Буриадын Дуурь, бүжгийн театрын захирал Аюна Владимировна Цыбикдоржиеваг энэ сарын 20-нд ажлаас нь халсан. Захирлаа дэмжсэн уран бүтээлчдийн хэсэг нь театраас гарна гэдгээ илэрхийлж байсан. Театрын уран сайхны удирдагч, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин тэдний нэг. Дарима Лхасарановна өчигдөр халагдах өргөдлөө өгсөн байна. Өргөдлийнхөө зургийг тэрбээр нүүр номондоо тавьж, "Бүгдэд чинь их хайртай шүү" гэж бичжээ. Ийн Дарима Линховоин энэ сарын 9-нд ажлаас гарахаар шийдсэн байна. Дарима Линховоинийг Г.Ариунбаатарын багш гэдгээр нь урлаг сонирхогчид мэдэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Узэгч
Манаид иимэрхуу юм байдаг Тэр Сэргэлэн их хорчин гэсэн
2018/10/04 66.181.191.221
  • Recent
  • Most Read
  • Most Comment