-12o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Мэдрээ: Манай улс ам.доллараас хараатай, ам.долларын колони болсон улс

Сэтгүүлч Б.Анхтуяа
2018-10-05 09:17:00

Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2568 төгрөгт хүрлээ. Өнгөрсөн наймдугаар сарын эхэнд 2450 төгрөг байсан ам.долларын ханш сүүлийн нэг сард ийнхүү эрчимтэй өссөн байна. Ам.долларын ханшийг хэрхэн барих, Төв банк ямар бодлого барьж байгаа цаашид хэрхэн ханшийг барьж тогтоох талаар өчигдөр хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөл, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон банкны зарим удирдлагууд оролцлоо. Тус хэлэлцүүлэгээс гарсан санаа оноо, Төв банкны барьж буй бодлогын талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ булангаа хүргэж байна. 

 

Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ам.долларын ханш өсөөд байвал Монголбанкнаас арга хэмжээ авна.

-Хууль эрх зүй тогтолцоо талаасаа ярьвал зүгээр байх. Монгол улс валютын чөлөөт зах зээлтэй орны тоонд ордог. Валютын ханшийг хатуу чанга барьдаг улс орон байна. Манай улс шиг чөлөөтэй эдийн засгийнхаа суурь үзүүлэлт эдийн засгийн өсөлтөөс үүдэж дээшээ доошоо хэлбэлздэг улс орнууд ч бас байдаг. Эсвэл хэсэг улсуудын мөнгө тэмдэгтүүдийг багц сагсанд хийж байгаад тэр улсуудтай өөрийнхөө мөнгө тэмдэгтүүдийг уячихдаг улс орон бас байна. Жишээ нь евро ингэж өөрчлөгдөхөд манай валют ингэж өөрчлөгдөнө гэж тооцоолдог. Энэ тогтолцооноос харахад валют хатуу тогтдог зүйл биш ээ. Байнга хэлбэлзэж байдаг тогтолцоо. Нөгөө талаар валютын ханшийн хөдөлгөөнд нөлөөлж чадах арга хэрэгсэл нь Монгол банк байдаг. Хамгийн сүүлийн Монголбанкны мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх шийдвэр гарсан. Ерөнхийдөө ханшийг огцом зогсоох юм уу, огцом арга хэмжээ бол бодлогын хүү байдаг юм. Сүүлийн үеийн ОУ-ын хандлага, мэдээллээс харсан байх. Жишээ нь ОХУ өөрийнхөө рублийн ханшийн хөдөлгөөний тогтворжуулах үүднээс бодлогын хүүгээ өсгөсөн байна. Монголбанкны хувьд бодлогын хүүндээ гар хүрэхгүй. 2016 оны эдийн засгийн хүндрэлээс хойш одоо л эдийн засаг сэргэж эхлэж байна. Сэргэлт маань 6,3 хувьд хүрээд явж байна. ЭЗ эргээд сэргэж байгаа энэ үед бодлогын хүүндээ гар хүрэхгүй.

Сэргэж байгаа эдийн засгаа жоохон дэмжинэ. Гэхдээ ам.долларын ханш өсөөд төгрөгний ханш суларч байгаа энэ үед өөр арга хэмжээ авсан дээр байна гэж харж байгаа. Ам долларын ханш өсөөд байгаа суурь шалтгаан нь юу байна гээд аваад үзэхээр сулрах суурь шалтгаан харагдахгүй байгаа. Худалдаа тэнцэлээ харахаар худалдаа ашигтай байнаЕсдүгээр сарын 30-ны өдрийн мэдээгээр Монголбанкинд 850 сая ам.долларын нөөц байгаа. Хэрэв цаашид энэ байдлаараа ам.долларын ханш өсөөд байвал Монголбанкнаас арга хэмжээ авна.

 МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нь  тэр гоё тоог хараад суух гэсэн юм уу.

-Монголбанк цаашлаад арилжааны банкууд мөнгөний бодлогын зах зээл дээр гол тоглогч нар байдаг. Гол бодлогыг тодорхойлдог. Тэгэхээр энэ асуудлыг нарийн ярих хэрэгтэй. Учир нь өнөөдрийн ЗГ, Монголбанк мөнгөний бодлого, төгрөгийн уналт дээр зохицуулалт хийж чадахгүй байна гэж шууд хэлэх хэрэгтэй.

Өнөөдрийн цаг хугацаа бол 2013,2014 он биш. Тэр үед бол төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байсан. Нүүрсний үнэ 5 дахин унасан, бүх эрдэс баялагийн үнэ уначихсан цаг үе байсан. Тэр үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын хийж байсан менежмент бол өөр асуудал.

Хоосорч хумигдаж байсан үе. Гэтэл өнөөдөр төсвийн орлогын  татварын орлого 880 тэрбумаар даваад биелэсэн. Сүүлийн дөрвөн сар дахиад 1 их наядаар давж явна. Дээр нь 4 тэрбум ам долларын зэс нүүрсний борлуулалт хийчихсэн. Мөн ОУВС-аас бас мөнгө орж ирж байна. Орлого бүх сувгаар нэмэгдэж байгаа энэ үед яагаад ЗГ, Монголбанк ажлаа хийхгүй байгаа юм бэ. Өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нь  тэр гоё тоог хараад суух гэсэн юм уу. Тэр өсөлтийг авчирсан ААН-үүд чинь мөнгөгүй байна ш дээ. Үүнийг дагаад мөнгөний ханш унах юм бол энэ өсөлтийг авчирч яах юм бэ. Татвар төлөгч нар өнгөрсөн жил 1 их наядын татварыг илүү өгсөн. Энэ асуудлыг шийдэж чадах сувъякт нь ажлаа хийх хэрэгтэй байна. Одоо менежмэнтээ өөрчлөх хэрэгтэй. Одоо бидэнд мөнгө, хүний нөөц л хэрэгтэй.

Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.МэдрээМанай улс ам.доллараас хараатай, ам.долларын колони болсон улс

-Ам.долларын ханш өсөөд төгрөгийн ханш сулраад байгаа нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Тэгэхээр би өөрийнхөө өнцгөөс суурь шалтгаан нь юу вэ гэдэг дээр байр сууриа илэрхийлэх нь зөв болов уу гэж бодож байна. Монгол Улс зах зээлийн эдийн засагт ороод 29 дэх жилдээ явж байна. Энэ 29 жил төр засгаас ам.долларын ханшийг тогтвортой байлгах дорвитой бодлого боловсруулж чадахгүй явсаар байгаад ирлээ. Энэ нь юунаас болж байна гэхээр ерөнхийдөө манай улс импорлогч орон. Бүх юмаа импортоор авч байгаа. Өөрдсөө хийж чадаж юм нь ч бага байна. Тэгэхээр манай улс ам доллараас хараатай улс. Ам долларын колон болсон улс ч гэж хэлж болно. 1 ам долларын эсрэг төгрөг хэд байх гэдгийг төр засаг, төв анхааралдаа авч зохицуулж чаддаг байх ёстой. Анх социолизмын үед 1 ам доллар 2 төгрөг 99 мөнгө л байсан ш дээ. Тэгээд чөлөөт зах зээлд ороод өнөөд 2576 хүрсэн байна. Аж үйлдвэрийн салбараа энэ 29 жилийн хугацаанд хөгжүүлж чадаагүй юм. Хамгийн эхэнд зургаан хүнд аж үйлдвэрийг барьж байгуулах юм бол манай улс ам долларын тэнцэврийг барьж, хянаж чадна.

  1. Хамгийн эхэнд цахилгаан станц барих хэрэгтэй. Манай улс Орос, Хятадаас импортоор цахилгаанаа авч байгаа. Дүүрэн нүүрс, түүхий эд нь байна. Цахилгаан станцаа барьчих хэрэгтэй.
  2.  Хэрвээ цахилгаанаар хангачих юм бол нефть боловсруулах үйлдвэр буюу бинзен хийдэг үйлдвэрээ барих хэрэгтэй. Арай хийж цуглуулсан вальютынхаа нөөцийн 30-40 хувийг нь бинзен масло тос худалдаж авахад зарцуулаад байна.
  3. Шил, шилэн бүтээгдэхүүнийг үйлдвэр барих хэрэгтэй. Шилний түүхий эд нь бас манай улсад байна.
  4. Манай улс дүүрэн зэстэй орон. Эрдэнэтийн овоо, оюутолгой, цагаан суварга гэх мэтчилэн. Зэсээ эцсийн бүтээгдэхүүн болгож гадагшаа гаргаж чадвал орж ирэх мөнгө нь дор хаяж 2 дахин нэмэгдэнэ.
  5. Манай улс дүүрэн төмөртэй орон. Дээд зэргийн гангыг дотооддоо
  6. Хос төмөр зам, экспортын төмөр замыг заавал барих ёстой. Нүүрсийг автомашинаар зөөдөггүй юм аа. Өртөг зардал нэмэгддэг . Воганаар л явж байх ёстой. Нэн тэргүүнд энэ зургаан асуудлыг аль ч засгийн газар хэрэгжүүлж чадах юм бол орох гарах урсгалаа хянаж чадна.
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун: Манай эдийн засаг улиралын шинж чанартай байна
 

-Бид нарын сүүлийн арван жилийн хугацаанд хийсэн нэг судалгаа байдаг. Тодруулбал, валютын чиг хандлага, өөрчлөлт ямар байна гэдгийг судалсан. Судалгаанаас харахад манай эдийн засаг улиралын шинж чанартай байна. Улиралын шинж чанарыг дагаад валютын ханш өөрчлөгддөг. 9,10 дугаар сард валютын ханшны тогтмол  байж байгаад 11,12,1,2 сар хүртэл валютын ханш өссөн мөчлөгтэй явж байна. Валютын ханшны өөрчлөлт эдийн засгаа дагаад мөчлөгтэй байдаг гэдэг нь судалгаагаар гарч ирсэн. Валютын ханш хэлбэлзэлтэй байж амьд байдаг. Ханшны эрэлт нь өндөр байх юм бол өндөр байдаг онолын юмыг бид мэдэж байгаа. Манай орон хүлээлтийн инфляци гэдэг юманд их ордог улс. Тодруулбал, бодитоор эрэлт ихсээд нийлүүлэлт нь бага байх юм бол ер нь эрэлт өсөх нээ гээд эрэлт ихсээд ирдэг. 

“Голомт” банкны ахлах эдийн засгийн шинжээч Г.Ганзориг: Миний харж байгаагаар манай улсын бүтэц өөрөө асуудалтай

-Ам.долларын ханшийн өсөлт олон хүчин зүйлээс нөлөөлөхөөс гадна улирлын өсөлт ихээхэн нөлөөлж байна. Валютын ханш өсөөд эхлэхээр хүмүүс, ам.доллар худалдан авч дардаг, хадгаламж нээх юмсан гэсэн бодол төрдөг. Энэ эргээд иргэдийн дунд хүлээлт гэдэг зүйлийг бий олгодог. Ам.долларын өсөлтөд АНУ-ын эдийн засгийн өсөлт нөлөөлж эрэлтийг нэмэгдүүлж байна. Гэхдээ өнөөдөр ам.долларын өсөлтийн шалтгааныг ярихаасаа илүү шийдлийг ярих нь зүйтэй болов уу. Миний харж байгаагаар манай улсын бүтэц өөрөө асуудалтай. Манай улсын эдийн засаг худалдаан дээр суурилагдсан байдаг. Жишээлбэл, АНУ-ын эдийн засгийн аваад үзье л дээ. Хөдөлмөрийн зах зээлээ голчилж, ажилгүйдлийн түвшнээ бага байлгах тусам нь эдийн засаг нь өргөжин тэлж байдаг.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
вальютаас хамааралтай болоход дашийн бямбасүрэнгийн 20 -р тогтоол мэдрээ мэтийн улс төр улс орны хувь заяаг
2018/11/29 66.181.160.10
Zochin
Oorijgee heleed bgaa jum uu, ooroo dollaraas hamaaraad, torson eeiijgee ch zarhad ch belen blltson luivarchin.
2018/10/05 87.123.194.95
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 233