-10o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-10-05 10:30:53

ХОНЬ - (3/21-4/19)

Санаачлагатай байх өдөр. Үдээс өмнө амжиж чухал, том ажлынхаа эхлэлийг тавигтун. Учир нь үдээс хойшхи үйл ажиллагаа ямар үр дүнтэй байхыг таамаглахыг аргагүй юм. Хэрүүл маргаанд бүү оролц.

ҮХЭР - (4/20-5/20)

Хоёрдмол мөн чанартай өдөр тул ажил төрлөө цэгцлэн хийж байгаагаа дуусгах нь зүйтэй. Өр төлбөрөө барагдуулах, андгай тангаргаа биелүүлэх, алдаа дутагдлаа засах, хэрэгцээгүй бүхнээс салахад ээлтэй сайн.

ИХЭР - (5/21-6/21)

Өнөөдөр янаг амрагийн асуудлаа шийдвэрлэхэд сайн өдөр. Хайртынхаа хамтаар баяр зугаалга зохион байгуулж, сэтгэлээ сэргээ. Бүгдийг байгаа хэвээр нь үлдээхийг эрмэлзэнэ гэдэг бол хамгийн зөв арга. Ингэж чадвал та ямар ч нөхцөл байдлыг бодитойгоор цэгнэж чадна.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Хүнд өдөр. Урьдчилан таамаглаагүй хачин нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс юуг ч бүү төлөвлө. Ачаалалтай ажиллавал эрч хүчээ барна. Ганц бие хүн сонирхол татсан нэгэнтэй учрана. Хүүхдийнхээ хүсэл саналыг анхаар.  

АРСЛАН - (7/23-8/22)

Санаандгүй хийсэн ажил амжилттай болж, нэр хүнд өснө. Гэхдээ хэт хөөрөлгүй даруу төлөв байгаарай. Хэн нэгэн танаас дэмжлэг хүснэ. Таны дотоод ертөнц илүү баялаг болж, та амьдралын мөн чанарын бодолхийлнэ. Ойр дотны хүмүүс, хань ижил, үр хүүхэд анхаарал шаардана.

ОХИН - (8/23-9/22)

Идэвхитэй ажиллагаа амжилтад хөтлөнө. Хариуцлага үүрэн ажиллавал ажлын ихэнхийг нугалж, бусдад юу чаддагаа харуулж үнэлэгдэнэ. Өнөөдөр чухал өөрчлөлт гарч болзошгүй. Амьдралаа эргэн харж, алдаа оноогоо дүгнэн чухал шийдвэр гаргахад сайн.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Бясалгал ариусал, ухаарлын өдөр. Гоо сайхан. эрүүл мэнддээ санаа тавьж, биеэ арчилбал үр дүнтэй. Эрүүл агаарт гарах, биеийн хүчний хөдөлмөр хийх, газар шороотойгоо харьцах нь таны сэтгэл зүй, бие махбодод сайн. Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл түвшин бай.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Шударга үйлийн төлөө тэмцвэл амжилтанд хүрнэ. Аливааг шинээр эхлэхэд таагүй. Худалдаа арилжаа, санхүүгийн ажиллагаа ашиггай. Оюуны хөдөлмөр, шинжилгээ судалгааны ажил үр бүтээлтэй байна. Шинэ мэдлэг олж авах, хуримтлагдсан туршлагыг системчлэхэд сайн.

НУМ - (11/22-12/21)

Бусадтай ойлголцоход амаргүй байх бололтой. Амраг тань үндэслэлгүй хардаж болзошгүй. Уурлахыг урьтал болголгүй учир зүйгээ олохыг хичээ. Хэн нэгэнтэй эв эвдэрсэн бол эвлэрэх оролдлого хийхдээ ер бусын сонин аргаар оролдоод үз.

МАТАР - (12/22-1/19)

Ямар ч зүйлийг төлөвлөх хэрэггүй. Азаа сорих, шинээр ажил төрөл эхлэхэд муу. Шинэ тавилга, хувцас хунар худалдаж авбал удаан эдлэгдэхгүй. Хэл ам, хэрүүл, маргаанд бүү оролц.

БУМБА - (1/20-2/18)

Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа хийх, мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, холын замд гарахад ээлтэй. Та ямар ч асуудлыг амжилттай шийдвэрлэнэ. Гэхдээ ачааллаа тохируулах нь чухал.

ЗАГАС - (2/19-3/20)

Бүтээл туурвилын өдөр. Юмс таны санаснаар болохгүй байлаа ч битгий бухимдаарай. Таатай цаг үе ирэхийг хүлээсэн нь дээр. Өнөөдөр тууштай байж чадсан хүн хожно. Бусдаас зөвлөгөө, тус дэм авахаас бүү нэрэлх.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 222