8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-10-10 09:39:28

ХОНЬ - (3/21-4/19)

Аливааг шинээр хийж эхлэхэд таагүй боловч хуучин хийж байснаа дуусгах, дүгнэхэд сайн өдөр. Мөргөл бясалгал үйлдэх, мацаг барих нь бие сэтгэлээ ариусгахад туслана. Харанхуй зэлүүд газраар бүү яв, мөн бусдын нөлөөгөөр хэл аманд орооцолдохоос зайлсхий.

ИХЭР - (5/21-6/21)

Хайр энэрэхүй сэтгэл хүчтэй байна. Бэлэг сэлт өгөх, гэм нүглээ наманчлах, уучлалт гуйх, зөв буруугаа ойлголцох, эвлэрэхэд ээлтэй. Ном уншуулах, засал хийлгэх, мөргөл залбирал үйлдэх нь таны амьдралд шууд нөлөөтэй. Уурлаж цухалдах, хэрэлдэх, бусдад мууг хүсэх цээртэй.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Хоёрдмол мөн чанартай өдөр тул ажил төрлөө цэгцлэн хийж байгаагаа дуусгах нь зүйтэй. Өр төлбөрөө барагдуулах, андгай тангаргаа биелүүлэх, алдаа дутагдлаа засах, хэрэгцээгүй бүхнээс салахад ээлтэй сайн.

АРСЛАН - (7/23-8/22)

Хариуцлагатай өдөр. Ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандвал амжилтад хүрнэ. Бүгдийг урьдчилан сайгар бодолцсон бол шинэ ажил эхэлж болно. Санаачлагатай, идэвхитэй байвал үнэлэмж дээшлэнэ. Ховонд өртөхөөс болгоомжил. Санхүүгийн ажиллагаанд таагүй.

ОХИН - (8/23-9/22)

Хөрөнгө мөнгөний бэлэгдэлт өдөр. Тиймээс мөнгө санхүүгийн бүхий л үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, олз омогтой байна. Шинэ эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Нөхцөл байдалд тохируулан ажиллах нь амжилтад хүрэх үндэс болно.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Нууцад нэвтрэх өдөр. Ном судар, бичиг баримтаас чухал мэдээллийг олж авна. Эцэслэн  шийдвэр гаргах цаг нь болоогүй байгаа тул битгий яар. Бусдад ихэрхүү зан гаргавал байр сууриа алдана. Хуучин ажлаа дуусгахад тохиромжтой. Мацаг барихад үр дүнтэй.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Идэвхитэй эрэл хайгуул хийвэл санасандаа хүрэх боломжтой. Хариуцлага, их хүч шаардсан ажлыг халшралгүй барьж авбал хурдан дуусна. Бие султай хүмүүс эрүүл агаарт гарч, бие сэтгэлээ сэргээ. Худалдаа арилжаа хийхэд таатай өдөр.

НУМ - (11/22-12/21)

Чухал шийдвэр гаргах, муу зуршлаасаа салахад тохиромжтой өдөр. Сурч боловсорч эхлэх, аян замд гарах, гадаад хэлний сургалтанд хамрагдах нь үр ашигтай. Томоохон эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ Санхүүгийн ажиллагаа амжилттай.

МАТАР - (12/22-1/19)

Өнөөдөр та идэвх зүтгэлтэй байж, стандарт бус сэтгэлгээгээрээ бусдыг гайхшруулна. Таны энэ байдал ажил төрөлд төдийгүй янаг амрагийн харьцаанд ч сайнаар нөлөөлнө. Гэр бүл, үр хүүхэдтэй харьцаа сайн байна Та тэднийхээ хамтаар садан төрлийн асуудлыг шийдвэрлэнэ. Салхинд гарах, аялал зугаалгаар явахад ээлтэй.

БУМБА - (1/20-2/18)

Аливаад ухаалаг хянуур хандах өдөр. Гэрээс хол юманд явах муу. Үнэтэй эд зүйл худалдаж авбал алдагдалд орно. Зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсч, аливааг хийхдээ сэтгэлээ дага, мөргөл залбирал үйлдэх, өглөг өгөх, буян хийх, шувуу нохой хооллоход сайн. Хүрээлэн буй орчны байдлаас бусад хүн танд хэрхэн ханддагийг мэднэ.

ЗАГАС - (2/19-3/20)

Хайр энэрэхүй сэтгэл хүчтэй байна. Бэлэг сэлт өгөх, гэм нүглээ наманчлах, уучлалт гуйх, зөв буруугаа ойлголцох, эвлэрэхэд ээлтэй. Ном уншуулах, засал хийлгэх, мөргөл залбирал үйлдэх ньтаны амьдралд шууд нөлөөтэй. Уурлаж цухалдах, хэрэлдэх, бусдад мууг хүсэх цээртэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл