8o
Улаанбаатар хот
mobile menu

Үхрийн ястай мах килограмм нь 6905 төгрөгийн үнэтэй байна

2016-02-20 14:37:00

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан дүн мэдээгээр энэ сарын 3 дугаар долоо хоногийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 5540 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6905 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6200 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна. 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 3900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна. 

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Харин төмс хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bobbie
It's great to find an expert who can exalpin things so well http://jvoltypntf.com [url=http://ordqhcwwx.com]ordqhcwwx[/url] [link=http://fbxamkhez.com]fbxamkhez[/link]
2016/04/21 103.17.108.42
Louisa
I'm <a href="http://onaqgtq.com">rellay</a> into it, thanks for this great stuff!
2016/04/21 103.17.108.42
Sticky
I'm not wotrhy to be in the same forum. ROTFL http://gpzafrids.com [url=http://eauqbe.com]eauqbe[/url] [link=http://wmxhzrgdluo.com]wmxhzrgdluo[/link]
2016/04/20 103.17.108.42
Lenna
Hey, that post leaves me feeling <a href="http://eeqgxt.com">folsioh.</a> Kudos to you!
2016/04/20 103.17.108.42
Stella
I can already tell that's gonna be super heulfpl.
2016/04/19 103.17.108.42
Earthwind
A really good answer, full of railynaitto!
2016/04/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment