-8o
Улаанбаатар хот
mobile menu

"Зика"-тай тэмцэхэд Дэлхийн банк 150 сая долларын тусламж үзүүлнэ

2016-02-20 15:02:00

“Зика” вирусийн халдвартай тэмцэх яаралтай ажиллагаанд Дэлхийн банк нэгдэж, Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад 150 сая долларын тусламж үзүүлэхээр болжээ. “Зика” вирусийн халдварын улмаас Латин Америкийн бүс нутаг энэ жил 3.5 тэрбум доллар алдаж болзошгүй байгаа аж. Халдвар цаашид тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Дэлийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ 56 сая долларын тусламж үзүүлэхийг уриалжээ. Харин Дэлхийн банкны үзүүлж буй энэ тусламж ДЭМБ-ийн хүссэн тусламжийн хэмжээг гурав нугалсан бөгөөд ихэд сайшаал хүртэж байна. Технологийн судалгаа хийхэд болон "Зика" вирусийн вакцин, халдварыг илрүүлэх арга техникийг боловсруулахад уг санхүүжилтийг зарцуулна.

“Зика” вирусийн халдварыг зогсоох, халдвар тархсан орнуудад байгаа эрүүл хүмүүсийг халдвар авахаас сэргийлэх яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг манай шинжээчид онцолж байна. Эрүүл мэндийн энэ хямралд өртөөд байгаа орнуудад дэмжлэг үзүүлж, шаардлагатай бол нэмэлт тусламж үзүүлэхэд Дэлхийн банк групп бэлэн байна гэж тус байгууллагын ерөнхийлөгч Жим Ён Ким мэдэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 177