-7o
Улаанбаатар хот
mobile menu

Сергей Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

2018-10-18 15:12:14

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгу өнөөдөр Монгол Улсад айлчилж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гаргасны дагуу шагнал гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд боллоо. Шагналыг УИХ-ын дарга М.Энхболд гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nasan
Huuhd maani zgr turuh bolowuu
2019/03/26 203.91.117.8
Nasan
Sn bnuu jiremsen yumaa. Anh hyanaltand orood testeer shinjilgee uguud surug garsn. Tgd dawtan shinjilgeegee hurdawchilsan soriloor uguud eyreg garsan. Odoo 32nedelitei emchilgee hlgej bgamaa.
2019/03/26 203.91.117.8
  • Recent
  • Most Read
  • Most Comment