8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хуриман дээр халдлага болжээ"

2016-02-22 15:41:00

Энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийсэн “PLUS”  motion pictures -ийн анхны уран бүтээл гэр бүл, хайр дурлал, хурим, адал явдалын  тухайн өгүүлэх “Дурлал сүйтгэгч” кино үзэгчдийг байлдан дагуулж байна. Киног хүлээн авч үзсэн үзэгчдийн сэтгэгдэл ч мөн өндөр байгаа юм.

Киноны үйл явдлаас товчхон дурдвал, Хуриман дээр халдлага болжээ…Дан бүсгүйчүүдийн дайралт…Галаа бол царайлаг бас өв тэгш залуу…Түүний аавын бие муудан даруйхан эхнэртэй болохыг шаардана. 

Тэр эхнэрийн эрэлд гарахдаа олон бүсгүйтэй учирна. Харин эхнэр нь хэн бол? Маш сурамгай найралтууд бас эмэгтэйчүүдийг толгойг эргүүлэх аргууд нь бүсгүйчүүдэд хэрхэн нөлөөлөх бол…Тэр хэнтэй нь гэрлэж аавыгаа баярлуулах вэ? Дурлалт залуу…Дурлал үүсгэгч болох уу,  Дурлал сүйтгэгч болох уу..? гээд олон асуултын хариултыг "Дурлал сүйтгэгч" киноноос тайлах юм. 

Тус киноны найруулагчаар Д.Эрдэнэбулган, зохиолчоор Б.Баатар, продюсераар А.Мөнгөнзул нар ажилласан бол дүрүүдэд Э.Ууганбаяр, Б.Золжаргал, Г.Золзаяа, Б.Гэрэлчулуун нар тоглосон юм. "Дурлал сүйтгэгч"уран сайхны кино бүх кино театруудаар гарч байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл