Энэ жил улсын хэмжээнд ДЭМБ-ын гэрчилгээтэй БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн 125 мянган хүн тун вакциныг хүлээн авч, сайн дурын дархлаажуулалт эхэллээ.
Уг вакцинаар эмч, эмнэлгийн ажилчид, нийслэл хотын 160 гаруй цэцэрлэгийн хүүхэд, замын цагдаа, онцгой байдлын албан хаагчид зэрэг зорилтот бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулна.
Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын кабинетад ажлын өдүүдэд 9:00-15:00 цагийн хооронд 15 мянган төгрөгний төлбөртэйгээр дархлаажуулж байна.