8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхайгаа хүлээн авна уу

2018-11-05 10:39:15

Хонь - (3/21-4/19) 

Өнөөдөр чухал өөрчлөлтүүд гарна. Энэ нь амьдралын бүхий л хүрээнд хамаатай. Мэдээллийн  урсгалыг гярхай ажиглаваас өөртөө хэрэгтэй чухал зүйлийг мэдэж авна. Уран бүтээлчид тэр дундаа, хөгжимчин, жүжигчин, зураач нар уран бүтээлийн олз омог арвинтай байна. 

Үхэр - (4/20-5/20) 

Өөрийгөө таньж мэдэх өдөр. Тиймээс чухал ажил төлөвлөх хэрэггүй. Бүү ядар, ажил амралтаа зохицуул. Үдээс хойш найз нөхөдтэйгээ уулзах, ажил төрөл хөөцөлдөх, шинэ харьцаа холбоо тогтооход тааламжтай. Урлаг уран сайхан гзэд бүтээлч салбарт ажиллагсдад бүх талаар сайн. Тэд шинэ сонин зүйл сэднэ. 

Ихэр - (5/21-6/21) 

Оюунлаг өөрчлөлт хувьсал, дотоод бясалгалын өдөр. Өнөөдөр аливаа төрлийн эмчилгээ муу нөлөөтэйг анхаар. Эрч хүчээ барж дуусах аюултай. Үр хүүхэддээ санаа тавьж анхаар, тэдний санал хүсэлтийг сонс. 

Мэлхий - (6/22-7/22) 

Нөхцөл байдалд захирагдан хийгдэх ажил амжилт олно. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болоход ээлтэй. Хариуцлагатай ажил бусдын буруугаас нурж болзошгүй. Алдахгүй байхыг хүсвэл зөн билгээ дага. 

Арслан - (7/23-8/22) 

Хүнд өдөр тул сэтгэл санаагаа түвшин байлга. Хэрвээ танд шийдвэрлэж чадахгүй хүнд асуудал байгаа бол шийдвэрлэх арга зам заавал олдоно. Залхуурахаас зайлсхий. Хоол хүнсэндээ анхаарахгүй бол хордлого авах магадлалтай. Үдшийг гэр бүлдээ өнгөрөө. Өчүүхэн зүйлд уурлан бухимдах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. 

Охин - (8/23-9/22) 

Аз сорихоос буцдаггүй, дайчин, эрч хүчтэй хүмүүс амжилтад хүрнэ. Чухал арга хэмжээг зохиои байгуулах, шударга зүйлийн төлөө тэмцэхэд ээлтэй сайн. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа эрхлэх, шинэ эд зүйл худалдан авахад тохиромжтой. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл туршлага солилцох аялалд явах, шинэ мэдлэг мэргэжил эзэмшихэд ээлтэй. Бусдад муу санах, шүүмжлэх нь танд гай болно. 

Хилэнц - (10/23-11/21) 

Олон хүн таныг сонирхож, асууж сурна. Заримд нь таны зөвлөгөө дэм хэрэгтэй болох бол нөгөө нэг хэсэг нь үзэл бодлоо хуваалцахыг зорино. Хэн нэгнээс бэлэг авбал бүү гайх. Та үнэхээр дур булаам байна. Авсан мэдээлэл болгоноо анхаарч нягтал, энд чухал зүйл байна. 

Нум - (11/22-12/21) 

Гэнэтийн үйл явдлаар дүүрэн өдөр. Өдрийн эхний хагасыг биеэ чийрэгжүүлэхэд зориулбал үр дүнтэй. Өвдөөд үнэтэй эм тарианд мөнгөө үрсэнээс өвдөхөөс сэргийлэх нь хамаагүй бага зардалтай. Харин үдээс хойш хайртай хүн тань гайхашруулна. Хэрвээ та хоёр харилцан буулт хийхгүй бол хэрүүл тэмцэл нүүрлэнэ. 

Матар - (12/22-1/19) 

Санаачлагатай байх өдөр. Үдээс өмнө амжиж чухал, том ажлынхаа эхлэлийг тавигтун. Учир нь үдээс хойших үйл ажиллагаа ямар үр дүнтэй байхыг таамаглахыг аргагүй юм. Хэрүүл маргаанд бүү оролц. 

Бумба - (1/20-2/18) 

Хувь тавилан, үйлийн үрийн нөлөө ихсэнэ. Танд тохиох юм болгон, уулзан учрах хүн бүр ямар нэгэн шижмээр таны үйлийн үртэй холбоотой байна. Тиймээс бүгдийг дүгнэн цэгнэж сургамж авахыг хичээ. Засал ном хийлгэх, бурхан шүтээнд мөргөхөд сайн. 

Загас - (2/19-3/20) 

Хамгийн хүнд хэцүү бүхнийг амжуулах өдөр. Шинээр ажил эхлэх, шинэ хүмүүстэй танилцахад сайн. Эхлээд удаж байгаа боловч дуусгаж амжаагүй хэцүү ажил байваас өнөөдөр барьж ав. Санхүү сайн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл