-4o
Улаанбаатар хот
mobile menu

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргав

2018-11-13 13:49:24

МЭДЭГДЭЛ

Санхүүгийн зохицуулах хороо эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2016 оны 10 дугаар сард санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, банк бус санхүүгийн байгууллагуудын чадавхыг сайжруулах зорилгоор дүрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 429 банк бус санхүүгийн байгууллага дүрмийн сангаа нийт 332.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Банк бус санхүүгийн байгууллагууд дүрмийн сангаа Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай болон холбогдох хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагааны орлого, цэвэр болон хуримтлагдсан ашиг, хууль ёсны бусад орлогоор нэмэгдүүлдэг бөгөөд аливаа зээлийн эх үүсвэр, тэр дундаа ЖДҮХС-гийн зээлээр нэмэгдүүлэх боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд банк бус санхүүгийн үйл ажиллагаа, бизнесийн нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн буруу ташаа мэдээ, мэдээллийг санаатайгаар тараахгүй байхыг анхааруулж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цэндээ
Монкорд хадгаламж зээлийн хоршоо яасан бэ?
2018/11/30 103.9.90.50
Э.З Муу байхад ямар мөнгөөр нэмчив.
Сүржин хэрнээ даржин мэдэгдэл байна. Их яарч. Гэмт хүн гэлбэлзэнэ гишүү мод хугарна гэж үг байдаг. Та нар монгол улсын эдийн засаг муу байхад дүрмийн сангаа нэм гэхээр ямар мөнгөөр нэмсэн нь ойлгомжто
2018/11/28 202.126.89.34
Эрка
Энэ СЗХороог шалга. Арьсаа хамгаалж эхэллээ.
2018/11/18 168.235.206.191
Капиталын ундармаад салаавч өгөөрөй
Капитал банкыг далд оруул иим мөнгө угаагч банкны тусгай зөвшөөрлииг төв банк банкны холбоо танайхан цуцлах хэрэгтэй ажлаа хиивэл хии хиихгүй бол сзх байх хэрэггүй огцор тар зайл сданууд
2018/11/16 202.9.42.172
Иргэн
Үгүй Тийм юм байж болохгүй гэснээр болчихдог зүйл биш Ийм мөнгө угаагдаж байна гэдгийг ард иргэд эртнээс мэдэж ам дамжин яригдсаар байсан. Одоохон ил гарна Та нар ямар нэг хариулт бэлтгээд сууж бай
2018/11/15 202.179.25.69
Зочин
Ugaaj baigaa.Yaagaad gevel baga huutei zeelee BBSB-d huvi hunii nereer hadagluulj bolnoo
2018/11/13 115.171.244.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment