-12o
Улаанбаатар хот
mobile menu

Том 6 толгойтой хамт Hong Kong-ийн Дисней ленд явцгаая

2018-11-14 09:45:13

Өнөө цагт Монголын кино урлаг хурдацтай хөгжиж олон төрлийн уран бүтээлчид олон төрөл жанр доор дэлгэцийн уран бүтээлүүдийн туурвиж байна. Тэгвэл энэ цаг үед гарч буй монгол киноны дотроос хүүхдийн гэсэн тодотголтой киног өнгөрсөн жилээс эхлэн зарим уран бүтээлчид онцлон хийж байгаад баяртай байгаа. Өнгөрсөн жил "Том 4 толгой" нэртэй хүүхдийн кино гарч байсныг зарим уншигчид маань санаж байгаа байх. Тэгвэл энэ жил тус киноны уран бүтээлчид болох "Take off " хамтлагийн дуучин Сүхээ болон дуучин Нара хоёрын ерөнхий продюсерээр нь ажилласан "Том 6 толгой"  кино нээлтээ хийгээд удаагүй байна. Хоёр долоо хоногийн өмнө Тэнгис кино театрт нээлтээ сүр дуулиантай хийж байсан кино өнөөдрийг хүртэл үзэгч хүүхдүүд болон киног үзсэн эцэг эхчүүдийн таашаалыг хүртэж байгааг сонин сэтгүүл болон зарим хэвлэл мэдээллийн сайтууд онцлон бичиж байна.

 Кинонд хотоос Булган нутгийг зорин гарч байгаа 4 найзын тухай гардаг бөгөөд хүүхдийн ертөнцөөр дамжуулан тус кинонд байгаль дэлхийгээ хайрлах, эцэг эхгүй өсөж байгаа хүүхдүүдийн нандин харилцаа,монгол ахуйгаасаа бага зэрэг төсөөрч байгаа хотын хүүхдүүдийн тухай маш хөнгөн бөгөөд ухаарал хайрлах хэлбэрээр өгүүлж буй сайхан кино байсаныг дурдахад таатай. Тус кино хүүхдийн кино учраас гол дүрийн хүүхдүүд өөрсдөө дуулсан Хичээл дээр гэдэг нэртэй  хөөрхөн дуутай юм байна лээ.

 Сошиал хүчтэй хөгжсөн өнөө цагт мянган хүчтэй маркетингийн баг байгаад ч хамгийн үнэнч шүүгч бол үзэгчид байдагын тод жишээ Том 6 толгой кинон дээр ч харагдсаар. Харин энэ цагт гарч байгаа монгол киноны дундаас хүүхдээ дагуулан очиж зорин үзэж байгаа аав ээжүүдийн сэтгэгдэл Том 6 толгой киног үзсэнээр тун өндөр байна. Үүнийгээ ч Том 6 толгой киног үзсэн эцэг эхчүүд өөр өөрсдийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлж байна. Харин кино багийн зүгээс албан ёсоор Том 6 толгой киног үзсэн хүүхэд бүрийн дунд нэгэн ТОМ шагналтай уралдааныг зарласан байна.

Тус киног үзсэн хүүхдүүд  ойлгосон зүйлээрээ 500 үгтэй ЭССЭ бичин илгээж уралдаанд оролцож болох юм байна. Хамгийн сайн ЭССЭ бичсэн хүүхэд 1-р байранд шалгарсан тохиолдолд уран бүтээлчдийн төлөөллийн хамт Hong Kong-ийн Дисней лендрүү аялах эрхтэй гэнэ. Харин 2-р байранд орсон хүүхэд iphone 8 гар утасны эзэн болох юм байна, 3-р байранд орсон хүүхэд X-box тоглоомны эзэн болно гээд зөвхөн кино хийгээд зогсохгүй киног үзэж байгаа бяцхан хүүхэд багачуудаа баярлуулахыг хүсэж байгаа гэнэ.Ингээд эссэ бичсэн хүүхдүүд тус киноны пэйжрүү ЭССЭ-гээ илгээж амжилттай оролцоорой.

https://www.facebook.com/BIg4HeadMovie/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
NOOB
NO GG EZ
2018/12/06 124.158.112.46
gerel
huurhun yumaa/ huudee helnee esse bicheerei gd
2018/11/14 202.9.42.71
  • Recent
  • Most Read
  • Most Comment