8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эхнэрийн эзгүйд" үргэлж инээцгээе

2016-02-23 12:35:00

Гэр бүл, хайр дурлал, нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй ч үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Тус киноны зохиолыг зохиолч А.Баярсайхан бичиж, найруулагчаар Г.Содбилэг ажиллаж “Крон” энтертаймэнт, “Ногоон фильм” прокдашин хамтран бүтээсэн байна.Гол дүрүүдэд жүжигчин Д.Хосбаяр, С.Баасанжаргал, Д.Энхбат нар тогложээ. Бүх насныханд зориулсан тус бүтээлийг Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн үе үеийн шавь нар хамтран бүтээж буйгаа онцлогтой аж. Нэгэн үеийн шижгэнэсэн залуусын шилдэг бүтээл "Эхнэрийн эзгүйд" МУСК зорин ирсэн үзэгчидээ уйдаахгүй, үргэлж инээлгэж байгаа хэмээн үзэгчид ам сайтай байна. Багаасаа нөхөрлөсөн гурван найзыг өглөө сэрэхэд нь хачирхалтай гэмээр бас аймшигтай ч байж болох нэгэн бэлэг угтаж буй уг киног үзэхийг хүсвэл та Монголын кино театруудыг яг одоо зориорой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл