8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэтгүүлч Б.Даариймаа хос номоо “өлгийдлөө”

2018-11-15 09:55:58

Сэтгүүлч, зохиолч Б.Даариймаа өгүүллэг, туужийн “Цэлмэг тэнгэрийн үнэр”, ярилцлага, хөргийн “Сарны шимтэй орчлон” нэртэй хос номоо “өлгийдөн” уншигчдадаа хүргэлээ. “Цэлмэг тэнгэрийн үнэр” номд “Тал нутгийн хаан”, “Тэнгэрийн бошиг” зэрэг түүхэн сэдвээр бичсэн туужаас гадна “Эх орон-ээжийн зоригт хүү Гиваан”, “Чингисийн нум сум”, “Хайрын давалгаа”, “Зөвхөн нэг үнсэлт” зэрэг олон сонирхолтой өгүүллэг багтжээ. Харин “Сарны шимтэй орчлон” номд зохиолч Д.Урианхай, супернэгдлийн онолын Ч.Эрдэнэ нарын олон эрхэмтэй хийсэн сонирхолтой ярилцлагаас  гадна уншууртай хөрөг нийтлэлээ багтаасан байна. Өмнө нь сэтгүүлч, зохиолч Б.Даариймаа “Тойроггүй сэтгэл”, “Хүн будаг”, “Эх орон, бид хоёр”, “Нүд хэмээх тэнгэрийн зай буюу 1+99” номоо гаргаж, уншигч болон утга зохиол шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт авч байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл