-12o
Улаанбаатар хот
mobile menu

Хадгаламж зээлийн хоршоодын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

2018-11-15 10:00:16

Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголиа импакт финанс” ХХК-д банк бус санхүүгийн зээл, гадаад валют арилжааны, “Хаан гал тамга” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгожээ.

Мөн  “Жалбуутайж” ХХК, “Кредитпрогресс ББСБ” ХХК, “Бэрс финанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгож, “Шинэхэн инвест ББСБ” ХХК, “Өсөх капитал ББСБ” ХХК болон “Тэргүүнзоос” ХЗХ, “Өсөх-Улам” ХЗХ, “Бизнесийн оргил” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг сэргээжээ.

Харин “Уг гарвал ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Пийс финанс” ХЗХ, “Ариун эрдэнэ солонго” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment