8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-11-19 11:46:55

ХОНЬ - (3/21-4/19)

Эрч хүчтэй Ангараг гараг одоо Матрын орд болон амжилтын зам дээр яваа тул зорилгоо хэрэпжүүлэхийн төлөө урагшил. Хүнд хэцүү ажил байхгүй ч түргэн зангаараа шинэ төслөө баллаж магадгүй. Хониныхон эхэлсэн ажлаа тэр бүр дуусгаж чаддаггүйг анхаар. Уйдаж эхэлбэл дотоод хүнтэйгээ ярилц. Найз нөхөд, танил талын сүлжээ өргөжиж байна.

ҮХЭР - (4/20-5/20)

Өглөө эртлэн бос. Үдээс өмнө уулзалтанд явбал үр дүнтэй. Ихэнх үхрийнхний хоолой өвдөх бололтой. Хоолны буруу дадал хэвшлээ өөрчил. Согтууруулах ундаанаас татгалз. Ажлаа сайн зохион байгуулж чадвал амжилт таны гарт байна. Юу хүсэж, ямар мэдрэмж сэтгэл хангалуун байпгах вэ гэдгийг тодорхой мэдтэлээ хүлээ. Эргэн тойрондоо байгаа ухаалаг хүмүүсээс суралц. Идэвхитэй уур амьсгал нь түншүүдтэйгээ хийх ажлын ярилцлагад таатай нөлөөлнө.  

ИХЭР - (5/21-6/21)

Өнөөдөр ихээхэн зөрчилтэй өдөр байх бөгөөд төлөвлөсөн ажил санаснаар бүтэхгүй. Өөрийнхөөрөө амьдрах хүсэл таныг нэлээд түрэмгий болоход нөлөөлж магадгүй. Өөрчлөлт заримдаа эрсдэл дагуулдаг учраас айх хэрэггүй. Санхүүгийн асуудлаас болж удаан хугацаанд төлөвлөж байсан аяллаа хойшлуулах хэрэггүй. Интернетээр хэсч илүү хямдаар аялах боломж байгаа эсэхийг олж мэд. Болж өгвөл хол амрахыг хичээ.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Маргаан үүсгэж болох асуудлаас зайлсхий. Үүний оронд мэргэжлийн хүмүүсээс заавар зөвлөгөө ав. Шинэ арга зам олох нь ихэнхдээ асуудлын шийдэл болж чадна. Мэлхийн ордныхон зурхайгаар бол мөнгө цуглуулагчид байдаг. Тиймээс магадгүй хаягдал дунд чинь сайн үнэ хүрэх ямар нэг жинхэнэ үнэт зүйл байж ч болох юм. Зарим нэгэнд чинь төлбөр хийх ёстой цаг болсныг сануулах байх.

АРСЛАН - (7/23-8/22)

Өгөөмөр сэтгэлийн билэгдэл болсон Бархасбадь гараг арслангийн ордныхонд таатай нөхцөл бүрдүүлжээ. Хайр дурлалдаа цаг зав гаргахыг хичэээгээрэй. Романтик үдийн зоог юунд ч хүргэж болно. Бүх сонголтуудаа нээлттэй байлга. Гэрлэсний дараа хайртдаа гэнэтийн бэлэг барьж баярлуулж яагаад болохгүй гэж. Өнгөрсөн бүхэн дурсамж болон үлддэг. Та хүүхэд насаа дурсахыг хүсэж ч мэдэх юм. Энэ нь танд таалагдах болно.

ОХИН - (8/23-9/22)

Хамтран ажиллагчийн тань хийсэн алдаа, багаж тоног төхөөрөмжийн эвдрэл, үйлчлүүлэгчдийн гомдол зэргээс болж ажил төрөлд нэлээд их саатал гарна. Хэрвээ хэлж ярьж буй зүйлдээ болгоомжтой хандаж чадвал ямар нэг асуудлыг амархан даван туулах болно. Хэрвээ таны бие муу байгаа бол гэртээ амарч, хүч тамираа сэргээж ав. Бие тань сайжирсан ч нэг хэсэгтээ л ажпаа түр хойш нь тавихыг зөвлөж байна.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Найз нөхөд, хамтран ажиллагсадаа өөрийн тань санааг дэмжинэ гэж бүү найд. Аягүй бол сэтгэлээр унаж магад. Болгоомжтой байх хэрэгтэй. Танд атаархдаг хүмүүс таны амжилтыг хаах эсвэл санааг хулгайлахыг оролдоно. Ажил болон спортын ачааллаас эрч хүчгүй болох нь. Хамаг чадлаараа хичээ. Ямар ч багийн спорт байсан болгоомжтой байгаарай. Хэт их өрсөлдөөний нөлөөгөөр бие тань өвдөж магадгүй! Таньд бие даасан байдал тань таалагдах болно.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Хэрвээ та энэ өдрийг аз жаргалтай, стрессгүй байлгахыг хүсч байгаа бол ихээхэн хичээл зүтгэл гарга. Хөрш, ах дүү нартай холбоотой асуудал гарч мэднэ. Өндөр настай хамаатан танайд амьдрахаар ирэх бололтой. Энэ нь төлөвлөсөн ажил, уулзалтад явахад саад болж мэднэ. Хүмүүсийг сэтгэлээр унагах амархан, иймээс таны халамж анхаарлыг хэлсэн үгээр тань дүгнэхийг анхаар. Одоо та хэтэрхий ширүүн байгаа учраас ямар ч утгагүй үг амнаас гарч магадгүй байна.

НУМ - (11/22-12/21)

Хууран мэхлэлт, далд явуулга, хардлага сэрдлэгэтэй холбоотой маш таагүй өдөр. Өөрийн сул дорой байдлыг харуулах, хийсэн үйлдэл нь ямар үр дагаварт хүргэх талаар бодохыг хүсэхгүй байдал нь гэр бүлийн харилцаанд хүндрэл учруулна. Эсвэл хайртай хүнтэйгээ ширүүн маргалдахад хүргэж болзошгүй байна. Зуүд зөнтэй байна.

МАТАР - (12/22-1/19)

Дундаж өдөр болно. Найзуудын дунд зарим нэг сөргөлдөөн үүснэ. Зарим ойр дотны хүмүүс таныг анхаарал тавих байх гэж найдан хариуцлагыг үл тоомсорлоно. Ямар нэг асуудалтай эсвэл уурлаж бухимдсан хүнтэй шууд нүүр тулах нь дээр хэдий ч та санаа бодлоо илэрхийлэхдээ болгоомжтой бай. Таны төлөвлөж байгаагаас эсрэгээр болж, хатуу ширүүн үгнүүд сэтгэлийн түгшүүрт байдлыг үүсгэнэ.  

БУМБА - (1/20-2/18)

Урам зоригтой өдөр. Өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломж гарна. Аяллаар явах хүсэлдээ автан паспорт захиалах байх. Бизнесийн уулзалт зөвлөгөөнд цаг гарга. Гадаад байдал өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаа тань амжилтанд хүрэх итгэл найдварыг төрүүлнэ. Дуулгаваргүй, өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд сахилга баттай болгох арга сүвэгчлэх байх. Гол нь хүүхэддээ ойлгуулах хэрэгтэй.

ЗАГАС - (2/19-3/20)

Гүн ухааны ерөнцийн ойлголтыг сонирходог байдал таны зарим нэг итгэл үнэмшлийг өөрчилж, ухамсар оюун санааг тань сэнхрүүлнэ. Бүтэлгүйтэх айдаснаасаа болж зарим Загаснууд хойш ухрах хэдий ч харин бусад нь айдастайгаа тэмцэн зоримог алхам хийнэ. Өөрийн хүсэл зорилго, мөрөөдлийнхөө араас яв. Танд алдах юм байхгүй харин ч их ашгийг хуримтлуулж чадна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл