
Төрөлхийн зүрхний эмгэгтэй 28 монгол хүүхэд БНХАУ-ын нийслэл Бээжинд очиж эмчлүүлэхээр болжээ. Тэд өчигдөр БНХАУ-д очсон байна. БНХАУ, Монгол Улсын Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд зүрхний төрөлхийн эмгэгтэй 100 монгол хүүхдийг БНХАУ-д үнэгүй мэс засалд оруулж эмчлэх төсөл өнгөрсөн жилээс хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 53 хүүхэд эмчлүүлсэн. Энэ жил үлдсэн 47 хүүхдийг эмчлэх бөгөөд БНХАУ-ын эмч нар өнгөрсөн сард манай улсад ирж, өвчтөнүүдээ сонгоод явсан юм. Бээжинд очсон 28 хүүхэд нь эдгээр сонгогдсон 47 хүүхдийн эхний ээлж юм.



