Улс төрийнхөн хөдөлгөөнд хаана дэвшихээ шийдэж ядаж байхад урлаг, спортынхон дутахааргүй шоудаж байна. Аварга А.Сүхбат, Ард түмний гавъяат багш Арго нарын араас дуучин М.Нарантуяа буюу Нара ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ зарлаж, "Хуулиа уншъя" аяныг эхлүүлээд байгаа. Тэгвэл улс төрд орохоор шийдсэн Нараг найзууд ч эсэргүүцэж эхэлжээ. Жүжигчин Б.Цэцэгээ тураах клуб байгуулан ажиллуулж буй. Тэд хамтдаа эмэгтэйчүүдэд лекц тавьж эмэгтэйчүүдийг хэрхэн амьдралдаа сэтгэл хангалуун байх талаар зөвлөж байсан удаатай. Гэвч хоёр бүсгүй цахим ертөнцөд хэрүүл гэдгийг утгаар хийжээ. Тэд өнөөдөр олон нийтийн сүлжээд муудалцаж, бие биенийгээ элдэвээр хэлэв.