8o
Улаанбаатар хот
mobile menu

Нью-Йорк хотын цагдаа нар Бейонсе уучлал гуйх ёстой гэжээ

2016-02-24 17:20:00

АНУ-ын спортын гол үйл явдал болох америк хөлбөмбөгийн Супер цомын төлөөх тэмцээн хоёр долоо хоногийн өмнө болжээ. Тоглолт дээр дуучин Бейонсе ирж дуулсан нь одоог хүртэл Нью-Йорк хотын хууль сахиулах байгууллагуудын шүдний өвчин болсоор байна. Супер цомын төлөөх тэмцээний өмнө Бейонсе болон түүний бүжигчид үзэгдэх байдлаараа “Хар ирвэсүүд” гэдэг хүчирхийлэлд уриалсан байгууллагын дүрэмт хувцастай тун адил өмсгөлүүдээр гоёжээ. “Хар ирвэсүүд” нь африк гаралтай америкчуудын хэт зүүний үзэлтэй байгууллага бөгөөд зэвсэгт тэмцлийн аргаар хар арьстнуудын иргэний эрх, эрх чөлөөг хангах зорилгыг өмнөө тавьдаг бүлэглэл аж.  Нью-Йорк хотын цагдаа нар дуучин бүсгүй ийм байгууллагын дүрэмт хувцастай тун адил өмсгөлтэй ирсэнийг хүчирхийлэлд шууд уриалан дуудсан үйлдэл хэмээн "Бид байдлыг тайлбарлаж, уучлал гуйхыг шаардаж байгаа" гэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment