8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчин гоо бүсгүйн нэгээр шалгарлаа

2018-11-28 14:31:38

БНХАУ-ын Санья хотноо болж буй “Дэлхийн мисс-2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчин гоо бүсгүйн нэгээр шалгарлаа.Тэмцээний нээлтэд түүнтэй хамт Унгар, Шри Ланка, Боливи, Боставан, Араб, БНСУ, Гондурас, Нигер, Лебанон зэрэг орны бүсгүйчүүд бүжиглэх юм. 
Дэлхийн 120 орны мисс бүсгүйчүүд 20 гаруй хоногийн хугацаанд авьяас билэг, гоо сайхан, хүмүүнлэгийн ажлаараа шилдэг 40-д багтахын төлөө өрсөлдөж байна. 1951 оноос хойш жил бүр уламжлал болсон тус тэмцээний эцсийн шатны шалгаруулалт ирэх сарын 08-ны үдэш болж, дэлхийн гоо бүсгүй тодорно.

Дашрамд дурдахад, Дэлхийн мисс-2018” тэмцээний "VOTE" буюу интернэт санал асуулга өнөөдөр дуусах тул та эх орныхоо миссийг дэмжин саналаа өгөх боломжтой. Манай улс Тайванийг VOTE-р гүйцвэл шилдэг 30-д шалгарах юм байна.

1. Энэхүү “Miss World – Mongolia” фэйсбүүк хуудсанд Like дарна.

2. Тухайн фэйсбүүк хуудсанд байрлах “Use App” товчийг даран “Model Power” сайтруу дамжин орж “Like” дарна. /Та “Like” товчийг дарахад Фэйсбүүкээрээ нэвтрэх сонголт гарч ирэх бөгөөд уг сонголтыг хийсний дараа “Vote for” товч гарч ирнэ. Та энэ маягаар 24 цаг тутамд 1 удаа VOTE өгөх боломжтой/

3. “MissWorld.com” Сайтад өөрийн facebook эрхээрээ нэвтэрч ороод VOTE өгөх

Miss World Сайт: https://missworld.com/#/login

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
гуйлгачин мисс-ийн тэмцээн болж байгаа юм уу өөрөө чадал оюун ухаан авъяас гоо сайхнаараа гардаггүй юм уу
2018/12/06 202.179.27.212
  • Recent
  • Most Read
  • Most Comment