8o
Улаанбаатар хот
mobile menu

Түрээсийн байрныхаа төлбөрийг сар, сардаа төлөх боломжтой

2016-02-24 18:47:00

Барилга хот байгуулалтын яамнаас Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түрээсийн орон сууцны журмын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр түрээсийн журам батлагдсан. ТОСК дотооддоо илүү нарийн зохицуулалтыг хийж байж хэрэгжүүлж эхэлнэ хэмээн мэдэгдсэн. Түрээсийн орон сууцны хувьд, Нийслэлийн иргэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30-50 мкв байрыг сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэн амьдрах боломжтой аж. Мөн 1000 айлын орон сууц баригдсан 8 аймагт уг хөтөлбөр хэрэгжих юм байна. Гэхдээ зөвхөн нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд зориулж орон сууц түрээслүүлнэ. Улаанбаатар хотод 350 хөдөө орон нутагт 559 орон сууцыг эхний ээлжинд түрээслүүлнэ гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ онцолсон. Мөн байраа урт хугацаанд түрээслэсэн иргэд тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлөөд амьдарч буй орон сууцаа өмчлөх эрхтэй болох гэлээ. Түрээсийн орон сууцандаа орохдоо барьцаа болгож гурван сарын мөнгийг өгөх ёстойгоос гадна төлбөрийг сар, сардаа төлөх боломжтой юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
цахилгаан сүлжээ компаныхан дампуурсан баяарс компаны олон тэрбумын өрийг төлж байж байраа авна шүү авсан хойноо бас насан туршийн өрөө банкнуудад төлсөөр байх болно гэдгээ мэдэж байгаа биздээ
2016/03/15 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment