8o
Улаанбаатар хот
mobile menu

"Болор цом" наадмын бүртгэл эхэллээ

2018-12-05 17:15:00

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найраг, шүлэгчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэллээ.

36 дахь удаагаа зохион байгуулагдаж буй эл наадамд уралдах шүлгийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм байна. Түүнчлэн бүртгэлийн хураамж 4000 төгрөг бөгөөд мэйл хаяг болон факсаар бүтээл авахгүй хэмээн анхааруулжээ. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх аж.

“Болор цом-36” наадмын тов хараахан гараагүй бөгөөд Дорноговь аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл