-11o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаан хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

2018-12-05 17:40:00

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 222,921,785 төгрөгийн үнийн дүн бүхий 2,338,357 ширхэг хувьцаа арилжсан байна.

Үүнээс 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв. Арилжаагаар 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байв. Тодруулбал, "Жинст-Увс" ХК-ийн JIV хувьцаа 14.77 хувиар, "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU хувьцаа 5.37 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Орхондалай" ХК-ийн ORD хувьцаа 12.50 хувиар, "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн UID хувьцаа 5.30 хувиар буюу хамгийн их уналттай байв. Энэ өдөр "TOP 20" индекс 0.44 хувиар өсч 19581.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,308,319,757,122.13 төгрөг боллоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 246