8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоршоодын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

2018-12-17 10:25:00

“МИК актив арван найм” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/  олголоо. Тус компанийн гаргаж буй 100 мянган  төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 950,068  ширхэг баталгаат үнэт цаасыг бүртгэлээ.

Мөн СЗХ “Баян-Алдар” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж, ХААБ-ийн арилжааны зуучлагч “Мэту ХААБ”, “Ханбүргэд Хэнтий ХААБ”, “Алтаншагай импекс ХААБ”, “Бадархундага оргил ХААБ”, “Сантланс ХААБ”, “Баярплант ХААБ” ХХК-уудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа.

Холбогдох хууль, журмын дагуу “Монум”, “Дeнeжный магнит” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг гурван жилээр сунгаж, “Гачууртфинанс”, “Оюу зоос”, “Гүүд лайф”, “ТДМ” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл