8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭХЭМҮТ-ийн захирлын хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй байна

2018-12-18 09:19:52

Энэ сарын эхээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадаа 26 настай эмэгтэй амаржиж, энэ мэдээлэл нь олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Үүний дараа тус эмнэлэгийн захирал Ш.Энхтөр “Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа. Болсонд явдалд өөрсдийгөө зөвтгөхгүй. Ёс зүйн хувьд хариуцлага хүлээж, ажлаа өгнө” хэмээн мэдэгдсэн. Гэвч энэ хүсэлтийг нь Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй тухай мэдээлэл байна. Иймд тэрээр одоог хүртэл албан ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа аж. Уг нь болсон явдлын дараахан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл албан даалгавар гаргаж эмч, эмнэлэгийн ажилтны ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах чиглэл өгч, алдаа зөрчилгүй ажиллахыг даалгасан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
өөрөө өөрийгөө мөн хүүхдээ гэх сэтгэлгүй хүний өмнөөс яагаад хариуцлага хүлээх ёстой юм вэ?
2018/12/23 66.181.164.214
иргэн
Эрүүл мэндийн яам зөв шийдвэр гаргажээ. Харин тэр жижүүр хийж байсан эмч, сувилагч нарт хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ.
2018/12/22 64.119.21.186
АРД
Асуудалд хүн чанар ёс зүйтэй хандсан Ш. Энхтөр гэдэг хүнд баярллаа. ХҮНДЭТГЭЕ.
2018/12/18 103.20.152.50
зочин
Ерөнхий захирлаас шалтгаалах зүйл байгаагүй ээ. Харин хүүхдийн эмнэлэг хариуцсан захирал гэж байдаг. Тэр хүн хариуцлага хүлээх ёстой. Ёр нь тэгээд тэтгэвэрийн нас нь болчихсон хүн яагаад ажлаа өгдөггү
2018/12/18 66.181.164.214
амжилт хүсье
ЗӨВ. Шударгаар ажлаа өгье гэсэн. Даргаас шалтгаалах зүйл бага байсан. ҮНЭН. Ийм жишээ байхад УИХ ын дарга суудлаа өгөхгүЙ ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА ДАА. харамсалтай.
2018/12/18 103.26.193.156
zochin
huuhedee bodoogui uuriiguu bodohgui bgaa hunii unnuus emch yagaad hariutslag huleeh estoi gej
2018/12/18 202.126.89.111
  • Recent
  • Most Read
  • Most Comment