8o
Улаанбаатар хот
mobile menu

Богд хааны ордон музей үнэ төлбөргүй үйлчилнэ

2018-12-26 09:04:23

Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музейгээс 2018 оны 12 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд тасалбарын үнэд хөнгөлөлт зарлажээ.

Эдгээр өдрүүдэд өндөр настан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой. Харин насанд хүрэгчид болон оюутны тасалбарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм.
2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулан тус музейгээс “Богд-Хаан” тусгай үзэсгэлэн, Төрийн туг мандуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment