21o
Улаанбаатар хот
mobile menu

34 хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацаа энэ улиралд дуусна

2019-01-04 11:41:25

Хадгаламж, зээлийн хоршооны зах зээл нь тусдаа бие даасан хуультай бөгөөд төрийн зохицуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага юм. ХЗХ-г гишүүддээ хадгаламж болон зээлийн үйлчилгээ үзүүлдэг, ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд байна гэж хуульчилсан. Мөн ХЗХ нь мөнгөн хадгаламж, зээлийн үйлчилгээнээс гадна хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болдог. Энэ бүх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах бөгөөд тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог. Тиймээс ХЗХ-г зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж болно гэж ойлгож болохгүй.

ХЗХ-г гишүүд хоорондоо хэлэлцэн, тодорхой хугацаа заан байгуулж болох бөгөөд ийм хоршоодод Хороо тухайн хугацаагаар нь тусгай зөвшөөрөл олгоно. Харин тодорхой хугацаа заалгүй байгуулагдсан ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгож, гишүүдийн хүсэлтээр сунгалт хийнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй 279 ХЗХ байгаагийн 34-ийнх нь тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны нэгдүгээр улиралд дуусахаар байна. Иймд эдгээр ХЗХ-д цааш үргэлжлүүлэн ажиллах бол тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах хүсэлтээ ирүүлэх шаардлагатай.

Түүнчлэн, ХЗХ үйл ажиллагаандаа Хорооноос тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд Хороо үүнд тогтмол хяналт тавьж ажилладаг. Хэдийгээр хамтын удирдлага бүхий байгууллага ч ХЗХ гишүүдийнхээ бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй. Мөн ХЗХ-ны бусдын өмнө хүлээх үүргийг төр хариуцахгүй бөгөөд ХЗХ ч бусдын өмнө хүлээх төрийн үүргийг хариуцахгүй гэсэн зохицуулалтыг хуульчилж өгсөн байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хохирогч
тооцох хэрэгтэй байна. Нэгдэж, нийлж энэ талаар хохирогчдын зүгээс өөрсдийнхөө хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ авцгаая аа, хохирогчид оо
2019/01/24 103.9.90.50
Хохирогч
Монкорд ХЗХ бүрмөсөн дампуурсныг яагаад одоо болтол зарлахгүй байна вэ? СЗХ шалгалтаа явуулсан гэсэн шүү дээ. Хохирогчид нь нэгдэж эртхэн шүүх хуулийн байгууллагад хандаж буруутай этгээдэд хариуцлага
2019/01/24 103.9.90.50
Ажилчин
Хоёр тайлантай татвараа нуудаг хээл хахуул мөнгө хүүлэгч ядуурлын эхийг тавьдаг энэ байнууллага улсадаа ямар тус болж байгааг ойлгохгүй байна.
2019/01/06 202.131.243.50
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваахыг та дэмжиж байна уу

Нийт санал өгсөн: 92