Орон нутагт томуугийн тархалт нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймагт хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Тус аймгийн Засаг дарга А.Гылымхан хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний гаралт их байгаатай холбогдуулан хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай хүсэлтийг энэ сарын 11-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүргүүлсэн байна.
Салбарын яамнаас албан ёсны зөвшөөрөл хараахан ирээгүй байгаа ч өвчтэй хүүхдүүдийн тоо улам нэмэгдэж цэцэрлэгийн нэг ангид арав хүртэл хүүхэд ирж байгаа учраас аймгийн төвүүдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон аж. Цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хэзээнээс хэвийн үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.