8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай тэнгэрийн оронд заларчээ

2019-01-17 10:27:00

Ард түмний хайртай хүү, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бааст гуай тэнгэрийн орондоо заларчээ. Орчин үеийн Монголын утга зохиолын хүндэт хойморт заларсан буурал бол Бөхийн Бааст гуай билээ. Тэрбээр 1921 оны намар цаг дор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төржээ. Яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол гээд бүх төрлөөр туурвидаг эл уран бүтээлч бага, дунд сургууль, Москва хотын М.Горкийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль 1964-ийг төгссөн. МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн. 1936 оноос уран бүтээлээ эхэлж, "Толбо нуур" зохиол нь 1947 онд хэвлэгджээ. Хүүхдийн уран зохиолын "Гурван ишиг" 1957, "Хөөрхөн Баадий" 1959, "Бушуу туулай" 1967, өгүүллэг, туужийн "Алтайн цэцэг" 1965, "Хунгийн дууль" 1970, "Хөвчийн бор" 1977зэрэг 60 гаруй түүвэр, хэд хэдэн роман бичсэнээс гадна "Мандухай сэцэн хатан" зэрэг жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхэтгэн редакторласан аж. "Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа МЗЭ-ийн нэрэмжит шагнал 1966, "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал 1969 тус тус хүртжээ. Түүний Монголын оюуны салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" 1999, Монгол улсын "Ардын уран зохиолч" 2006, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд цолыг олгосон байна. Бөхийн Бааст нь Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
УМ САЙН АМГАЛАН БОЛОХ БОЛТУГАЙ Өрөвдмөөр бна даа Аль эрт өгөх ёстой бсан ШАГНАЛ шүү дээ Алт шиг хүмүүсээ ОЛЖ харахгүй бна
2019/01/18 202.179.26.6
БАТАА
Буянтай буурал маань саяхан л 100 хүрчих санаатай гээд л явж байсансан. Дээд Тэнгэрийн орондоо амгалан заларлаа Ум манибадмэхум
2019/01/17 202.21.106.154
Зочин
Um mani badmi humi
2019/01/17 202.179.8.210