8o
Улаанбаатар хот
mobile menu

Ариунаа Сүри Парисын загварын долоо хоногт оролцоно

2016-02-29 15:55:00

Парис хотноо болох  загварын долоо хоног гуравдугаар сарын эхээр болох гэж байна. Загварын хот гэгддэг Парис хотод болох тус шоунд шилдэгүүдтэй хамт Монголын дизайнер Ариунаа Сүри оролцохоор  явжээ.  Монголын загварын үнэмлэмжийг тогтоодог Ариунаа Сүригийн монгол ахуй, монгол соёлыг шингээсэн өвөрмөц, гайхалтай бүтээлүүдээ тус загварын тайзнаа сонирхуулах юм байна. Бид өмнө нь Японы олон улсад цор ганц Англи хэл дээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч NHK WORLD телевиз Ази тивийн олон улс үндэстнүүдийн тухай бэлтгэн хүргэдэг нэгэн төслийнхөө хүрээнд Монгол Улсаас ARIUNAA SURI брэндийг сонгон баримтат нэвтрүүлэг хийхээр болсон таатай мэдээллийг хүргэж байсан. Уг нэвтрүүлэг нь дэлхийн 150 орны 210 гаруй сая айл өрхөд Монгол Улсыг цаашлаад өв уламжлал, урлаг соёл, хувцас загварыг “Ariunaa Suri” брэнд дэлхий дахинд ахин нэг удаа сурталчлан таниулах юм. NHK World телевиз ирэх дөрөвдүгээр сард зураг авалтаа хийхээр төлөвлөөд байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
amijilt husie hicheegerei
2016/03/01 103.17.108.42
model
bolj baina shuude tiim saiahn tom zagbari shound oroltsoh geed bayar hurgei
2016/03/01 103.17.108.42