8o
Улаанбаатар хот
mobile menu

“Соёлоор улам бүр довтолгохтун”

2019-01-20 15:00:00

Улс орон даяар 1959 онд "Соёлын довтолгоо" өрнүүлэх тогтоол гарав. Бүх нийтээр соёлжиж, усанд орох, дотуур хувцас хэрэглэх, шүдээ угаах зэрэг наад захын дадал сууж, хүмүүс ариун цэвэрч байдлыг эрхэмлэх, хэр бөөснөөсөө салах хэрэгтэй болов. Яг л энэ түүхэн үйл явдлыг харуулсан  “Маск” продакшн, “Хүлэгү пикчерс” кино компанийн хамтран бүтээсэн “Соёлын довтолгоо” уран сайхны киноны нээлт энэ сарын 19-нд Корпорэйт конвэйшн центрт боллоо. Кино "Соёлын довтолгоо"-г хэрэгжүүлэх үүрэгтэй ариун цэврийн байцаагч Далхаа нэгэн суманд ирснээр үйл явдал өрнөж эхэлнэ.

1959 онд МАХН-ын Төв хорооны хурлаар “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гарсан байна. Соёлын довтолгоо нь 1959-1963 оныг дуустал хоёр шаттай өрнөсөн юм. Монголчууд бид нүүдлийн амьдарлаас хотын аж төрөх ёс руу шилжихээр соёлын соёлын довтолгоо эхлүүлээд 60 жил өнгөрчээ.

Киноны нээлтийн үеэр МУГЖ П.Эрдэнэзаан хэлэхдээ, “Монголын ард түмний түүхийн нэгэн үечлэл, бидний мэддэг хэрнээ мэддэггүй, тэр тусмаа малчдын амьдрал ахуй, оюун сэтгэлгээний соёлд үнэхээр их өөрчлөлт хийсэн үйл явцыг уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдэдээ толилуулж байгаадаа баяртай байна. Энэ уран бүтээлд мэргэжилдээ эзэн болсон хүчирхэг баг ажилласнаараа онцлогтой. Өнөөгийн нийгэмд хотын, харилцааны, сэтгэхүйн соёл яригдаж байна. Тиймээс бид цаг үетэйгээ нийцсэн, хүмүүсийн сонирхлыг татсан уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна. Киноны үйл явдал нь тухайн цаг үед амьдарч байсан хүмүүст залуу насыг нь сэргээж, залууст соёлын довтолгоо гэж юу болохыг харуулах болно” гэв. Энэхүү киногоор уран бүтээлчид “Соёлоор улам бүр довтолгохтун”, “Эрүүл, соёлч ахуйг хэвшүүлцгээе”, “Хотын хөдөлгөөний дүрмийг хүн бүр биелүүлье” гэсэн мессежийг олон нийтэд хүргэхийг зорьсон байна. Бидний мартаж болохгүй энэхүү түүхэн үйл явдлыг та үзэхийг хүсвэл “Соёлын довтолгоо”-нд нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл