“Авьяаслаг монголчууд” хэмээх шоу олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл тус шоуны оролцогчид дундаас баргил хоолойтой барилгачин А.Отгонбаяр хэмээх залуу олны хайр хүндлэлийг хүлээгээд байгаа юм. Ингээд шилдгүүдийн тоонд орж шилдэг гучин хоёрын эхний багийнхнаас хамгийн олон санал авч, хагас шигшээ тоглолтод шалгараад байгаа. А.Отгонбаяр дуулах сонирхолтой хэдий ч сургалтын төлбөрөөс болоод мэргэжлийн сургуульд оролгүй барилгачин болсон аж. Тэрбээр дуучин болох хүсэл мөрөөдөлтэй хэдий ч санхүүгийн асуудлаас болоод ийн мөрөөдлөө биелүүлж чадаагүй байна. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсноор түүний хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж олдож байгаа юм. Тэгвэл барилгачин залууг өнгөрсөн долоо хоногт “Авьяаслаг монголчууд” шоунаас гарсан хэмээн цахим ертөнцөөр цуурах болсон. Тэгвэл уг цуурхалд А.Отгонбаяр албан ёсоор хариу өгсөн байна. Тэрбээр "Өглөөний мэнд найзуудаа. Иймэрхүү худал мэдээлэлд битгий итгээрэй. Ийм мэдээлэл цацлаа гээд хэнд ямар ашигтай юм бол? Би эцсийг нь хүртэл зүтгэх болно" хэмээн мэдэгджээ.