24o
Улаанбаатар хот
mobile menu

Ангууч 3000 ам.доллар ”Ид шидийн орон”-д хандивлажээ

2019-01-29 10:27:00

Хүүхэд хамгааллын чиглэлээр амжилттай хэрэгжиж байгаа төсөл болох “Ид шидийн орон” цогц төвийн хоёр дахь шатны төслөө "Лантуун Дохио" төрийн бус байгууллага эхлүүлсэн. Уг төслийг дэмжиж  холимог тулааны тамирчин, "ангууч" нэрээрээ сошлд алдартай Б.Баттөр 3000 долларын хандив өргөжээ.

Энэ талаар "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Г.Ганжавхлан фэйсбүүк хуудаснаа "За Монголчууд аа, кофешоп дээрээ сууж байтал гэнэтийн ийм зүйл боллоо. "Mogul Traders" клуб, Ангуучийн тулааныг үнэлж 5000 ам.доллараар дэмжсэн бөгөөд, тэд үүнээс 3000 ам.долларыг нь шууд "Ид шидийн орон-2" төв баригдахад хандивлалаа. Хамтдаа сайхан кофе ууж, Ид шидийн оронд хүүхдүүдийн төлөө үлгэр дууриал болсон ямар сайхан зүйлсийг хийж болох талаар ярилцлаа. Мундаг залууст амжилт хүсье ! Ямар ч талаас нь харсан энэ бол маш сайхан үйл, хоншоор, том хувь нэмэр, ийм сайхан мэдээг гоё сайхан үгсээр шэйрлэж, сайхан урам зориг нэмээрэй. Battur Batbaatar Bat Erdene Boldbaatar нартаа баярлалаа ! Сайхан өдөр байна" хэмээсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Od
Hudulmurch, uhaantai zaluu shuu Anguuch- B.Battur
2019/01/29 66.181.184.120
  • Recent
  • Most Read
  • Most Comment