8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ээждээ өргөх аялгуу”-г зургаан гавьяат амилуулна

2016-03-02 14:32:00

Хэдхэн хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Харин та эмэгтэйчүүдэдээ бэлэгээ бэлдэж амжсан уу. Жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаа бүсгүйчүүдийн баяр энэ жил ч өргөн дэлгэр болох бололтой. Энэхүү өдрийг тохиолдуулан олон тоглолт зохион байгуулагдахаар төлөвлөж байна. Тэдний нэг болох “Ээждээ өргөх аялгуу” нийтийн дуучдын хамтарсан тоглолтыг танд санал болгож байна. Учир нь ирэх ням гаригт буюу гуравдугаар сарын зургааны 19 цагаас UB PALACE концертын их танхимд МУГЖ Н.Чулуунхүү, Ц.Түвшинтөгс, Д.Энхзул, Х.Болормаа, Д.Ширмэнтуяа, С.Ганзориг зэрэг гавьяатууд таны бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлэх ажээ. Мөн СТА М.Бямбажав, Н.Баасандорж, М.Идэржавхлан, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Ё.Батмөнх зэрэг олон сайхан уран бүтээлүүд нь ард түмэнд хүрсэн дуучид оролцож ая дуугаа өргөх аж.  Амралтын өдөр болох энэ тоглолт ээжүүд, эхнэрүүд, найз бүсгүйчүүдээ баярлуулах сайхан боломж гэдгийг зохион байгуулагчид нь ярьж байна. Тиймээс та тоглолтын тасалбараа үнэгүй хүргүүлээд аваарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment