8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбурхан өвчний талаарх тандалт судалгааг эхлүүлжээ

2019-02-13 10:17:46

Дэлхий дахинд 2018 онд улаанбурхан өвчний 229,068 тохиолдол бүртгэгджээ. Одоогоор Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Малайз, БНХАУ, Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ зэрэг орнуудад улаанбурхан өвчний дэгдэлт гараад байгаа аж. Эдгээр улс орнуудаас ирж буй зорчигчдоор дамжин манай улсад уг өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай байгаа гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж байна.

Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улаанбурхан өвчин болон вакцины талаарх нийт хүн амын мэдлэг, хандлагыг үнэлэх судалгааг эхлүүлжээ. Ингэснээр улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг илүү эрчимжүүлж, үр дүнтэй болгох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment