24o
Улаанбаатар хот
mobile menu

Зохиолч Д.Урианхайн нэрийг Шведийн Нобелийн хороонд бүртгүүлжээ

2019-02-14 09:26:07

Энэ оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Азийн тэргүүн найрагч, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл Нобелийн шагналд зохиолч нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлж, академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгдсэн байна. Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг нэгдүгээр сарын 31-ний дотор Шведийн Нобелийн хороонд хүргүүлэх ёстой бөгөөд энэ дагуу Монголын зохиолчдын эвлэл түүний нэрийг албан ёсоор дэвшүүлж, мэдүүлгийг илгээжээ. Ийнхүү 2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монгол Улсаас Д.Урианхай албан ёсоор нэр дэвшихээр боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Жэнхэн эзнээ олсон нэр дэвшэлт байна Эгэл даруу их эрдэм номтой хүн
2019/02/14 103.10.23.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment