Манай улсад хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг “ОНЦЛОХ БАРИМТ”-аар хүргэж байна.
- Монгол Улсад 2018 оны байдлаар 6073 хүн хавдраар шинээр оношлуулж, 4412 хүн хорт хавдрын улмаас нас баржээ.
- Нийт хорт хавдраар өвчлөгсдийн 77 хувь нь хожуу шатандаа оношлогдож, аймаг, дүүрэг,нарийн мэргэжлийн эмнэлэгт 19 мянга гаруй хүн хорт хавдрын хяналтад байна.
- Зонхилон тохиолдож буй хорт хавдрын:
1. Элэгний хорт хавдар- 36.1 хувь
2. Ходоодны хорт хавдар- 14.8 хувь
3. Уушгины хорт хавдар- 8.5 хувь
4. Улаан хоолойн хорт хавдар- 6.4 хувь
5. Умайн хүзүүний хорт хавдар 6.1 хувийг эзэлж байна. - Монгол улсын хувьд хавдрын өвчлөлийг газар нутгийн байршлаар нь авч үзвэл элэгний хорт хавдар ОРХОН, Өвөрхангай, Төв, Дорнод, Завхан аймагт, ходоодны хорт хавдар Орхон, Дархан-Уул аймаг, Увс, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт, уушигны хавдар Төв Архангай, Өвөрхангай, Орхон аймагт, Умайн хүзүүний хорт хавдар Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Төв, Хөвсгөл аймагт, улаан хоолойн хорт хавдар Баян-Өлгий, Увс, Ховдо, Сэлэнгэ, Дархан-уул аймагт өндөр байна.
- Элэгний хавдрыг бичил долгионоор түлэх, бамбай булчирхайн хоргүй хавдар, зангилааг радио давтамжаар түлэх, багалзуурын дахисан хавдарт залгиур багалзуурын цагираг тайралт хийх гэх мэт 20 гаруй эмчилгээний техниологиудыг шинээр нэвтрүүлээд байна.
- Тус эмчилгээний үр дүнд Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээ, үйлчилгээний чанарт дэвшил гарч, жилдээ 2859 гаруй том хэмжээний мэс засал хийж байгаа бөгөөд хагалгааны дараах нас баралт 1,8%-тай байгаа нь дэлхийн хэмжээний өндөр хөгжилтэй орнуудын үзүүлэлтэй ижил хэмжээнд байна.
- Хавдар судлалын үндэсний төвийн бүтцэд 2017 оноос хорт хавдрын бүртгэл тандалт, хорт хавдрын эрт илрүүлэг хариуцсан үндсэн 2 чиглэлийн алба байгуулагдан ажиллаж байна.
- “Хавдрын эсрэг Үндэсний аян”-ыг 8 жил тасралтгүй зохион байгуулж, нийт 115,365 хүнийг эрт илрүүлэг үзлэгт хамруулж, 537 хорт хавдрыг илрүүлсэн байна.
- ХСҮТ-д эрт үеийн буюу 3 см хүртэлх элэгний хорт хавдрыг түлэх эмчилгээнд 2008 онд 20 хүн хамрагдаж байсан бол 2017 онд 723 хүн хамрагдсан байна.
- Эрт илрүүлгийн үзлэгийг зохиож байгуулт, мэдээлэл сурталчилгааг сайжруулснаар хавдрын эрт үед оношлогдсон өвчтөний тоо нэмэгдэж, хавдрын эмнэлэгийн ачаалал 25-30% нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.
- ХСҮТ-ийн химийн эмчилгээний тасагт долоо хоногт 42-50 хэвтэн эмчлүүлж байна.
- Химийн амбулторийн үзлэгийн кабинетараар 2012 онд 5887 хүн үзүүлж байсан бол 2018 онд 7503 болж өссөн байна.
- Харин хэвтэн эмчлүүлэх тасгаар 2012 онд 3538 хүн эмчлэгдэж байсан бол 2018 онд 5232 болж өссөн байна.
- 2018 оны жилийн эцсийн мэдээгээр Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгуудад химийн эмчилгээ хийгдэхгүй байна.
- Сүүлийн 10 жилд ХСҮТ-ийн оношилгоонд хамрагдсан хүний тоог 2007 онтой харьцуулахад 56 хувиар, лабораторийн шинжилгээний нэгжийн тоо 41% нэмэгджээ.
- Хавдрын өвөрмөц эмчилгээ болох хими болон туяа эмчилгээг 2016 онд 5314, 2018 онд 5928 хүн үйлчлүүлсэн байна.