-10o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанканд алт тушаалт 81 хувиар буурчээ

2019-03-06 10:46:42

Монголбанк өнгөрсөн хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авчээ. Түүнчлэн мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алт тус тус худалдан авсан байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 81 хувиар буурсан үзүүлэлт аж. Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сард Монголбанк 438.6 кг алт худалдан авч байжээ.

Монголбанк энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ таван хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна. Харин өнгөрсөн хоёрдугаар сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш ханштай байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10 хувьтай тэнцүүлж авчээ. Өөрөөр хэлбэл, Монголбанк нэг грамм алтыг 111.748.31 төгрөгөөр худалдан авчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tumur
татвараа 68% болго,гарууд "хил давуулах"үед нь барьж "ҮНЭГҮЙ"улсдаа авах ,чадварлаг ажилласан тусгай ажилчдаа дээд зэргээр шагнах,УЛСД алтаа цуглуулах маш том боломж,татвараа өгч чадахгүй гаруудыг "ш
2019/03/20 150.129.143.107
Эрка
Татвар өгч чадахгүй гэж буй бол чаддагт нь ордыг нь өг.Манай төр дэндүү үлбэгэр бн.
2019/03/11 66.181.178.229
Эрка
Татвар өгөхгүй,зүгээр л баялаг ашиглаад сууж байх санаатай нөхдөд төр төмөр нүүрээ харуулах ёстой.Лиценцийг нь хураа, эсвэл өмнөх жилүүдийн тушаалттай нь уяж татвар ноогдуул, төр буй дор татвар буй.
2019/03/11 66.181.178.229
Бид эвтэй байх
Гол нь роялтийг хэдээр тооцож монголбанк худалдаж авах талаар энэ их хурал хурдан эцсийн шийдээ гаргах хэрэгтэй бүх компаниудаа алтаа зарахгүй их хурлын шийдвэрийг хараад суучихлаа шүү дээ
2019/03/07 202.179.8.210
  • Recent
  • Most Read
  • Most Comment