Филиппиний цагдаа өөрөөрөө мумми болсон далайчны цогцосыг олсоноо зарлажээ. Хэдэн жилийн хугацаанд Номхон Далайд хөвсөн эзгүй дарвуулт завийг Филиппиний тэнгист хөвж явсан завийг хоёр загасчин анх олжээ. Завин дотор далайчны цогцос суугаагаараа хатаж мумми болсон тул загасчид түүнийг эрэгт авчирснаар цагдаа нарын мөрдлөгө эхэлсэн байна.. Цагдаа нар түүнийг 59 настай Германы далайчин Манфред Фриц Баёрат болохыг тодруулсан байна. Манфред эхнэр Клаудигийн хамт 2008 онд далайд аялж яваад дараа нь эхнэрээсээ салан ганцаар аялсан байжээ. Тэр дэлхийг тойрохоор аялж эхэлсэн бөгөөд эхнэр нь 2010 онд хорт хавдраар насан эцэс болсон байна. Манфред 2009 оноос сураг тасарсан тул лавтай нас бараад нэгээс таван жил болсон байж болзошгүй байгаа гэнэ.
Өөрөөрөө мумми болсон далайчны цогцос олджээ
2016-03-03 13:27:00