8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын цагдаагийн алба хаагчдын бөөрний өвчлөл өндөр байна

2019-03-17 10:48:00

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгээс “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулав.

Өдөрлөгийн хүрээнд Цахиур төмөр ХХК-тай хамтран алба хаагчдын бөөрний үйл ажиллагааг шээсний шинжилгээний анализатори болон хурдавчилсан оношлуураар шууд тодорхойлон 14 үзүүлэлтээр дүгнэлт гаргаж, цаашлаад дүгнэлтээс хамааран нарийн мэргэжлийн шинжилгээ хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хийгддэг урьдчилан сэргийлэх үзлэг болон үзлэгийн тэмдэглэл, үр дүнгээс харахад замын цагдаагийн алба хаагчдын бөөрний өвчлөлийн үзүүлэлт бусад төрийн тусгай алба хаагчдаас өндөр байдаг талаар эмч нар хэллээ.

Энэ өдөрлөг нь алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд цаашид алба хаагч бүрийг эрүүл мэндийн багц шинжилгээнд хамруулан шат дараалсан арга хэмжээг авч ажиллах юм.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл