8o
Улаанбаатар хот
mobile menu

Та ээжийгээ дагуулаад заавал очиж үзээрэй

2016-03-03 14:09:00

Хүн бүрийн зүрх сэтгэлд ээжийгээ баярлуулах, энэрэлт  ачийг нь хариулах юмсан гэсэн гэгээн хүсэл мөрөөдөл байдаг.   Гэхдээ үүнийг та бүхэн холоос хайгаад хэрэггүй. Ээжтэйгээ хамт байж, түүнд зориулж үнэтэй цаг заваа зарцуулах нь хамгийн том бэлэг. Тун удахгүй болон Мартын 8-ны баяраар ээжүүдэд зориулсан “Ээждээ өргөх аялгуу” нийтийн дуучдын хамтарсан тоглолтыг танд санал болгож байна. Та энэ тоглолтыг ээжтэйгээ, эхнэртэйгээ, өөрийн эмэгтэйчүүдтэйгээ хамтдаа үзвэл хамгийн сайхан бэлэг болно шүү. Тус тоглолт ирэх ням гаригт буюу гуравдугаар сарын зургааны 19 цагаас UB PALACE концертын их танхимд МУГЖ Н.Чулуунхүү, Ц.Түвшинтөгс, Д.Энхзул, Х.Болормаа, Д.Ширмэнтуяа, С.Ганзориг зэрэг гавьяатууд оролцоно. Мөн үүнээс гадна СТА М.Бямбажав, Н.Баасандорж, М.Идэржавхлан, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Ё.Батмөнх зэрэг олон сайхан уран бүтээлүүчид ая дуугаа өргөх юм байна. Та ээжийгээ дагуулаад заавал очиж үзээрэй...

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл