26o
Улаанбаатар хот
mobile menu

2019 оны хамгийн нөлөө бүхий долоон эмэгтэйн нэгээр ЖАРГАЛСАЙХАНЫ охин Мандхайг нэрлэжээ

2019-03-18 09:49:00

Theculturetrip.com цахим хуудаснаас урлаг, бизнес, хүний эрх гээд өөр өөрийнхөө салбарт манлайлан, шинийг хийж бүтээж буй долоон эмэгтэйг 2019 оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүд хэмээн онцолсон байна. Тус алдартай эмэгтэйчүүдийн жагсаалтад монгол бүсгүй буюу Монголын загвар зохион бүтээгч Ж.Мандхай багтсан байна.

Тодруулбал,  The Dots компанийн гүйцэтгэх захирал Пип Жэймисон,  Women on Wheels-ийг үүсгэн байгуулагч Мину Вадхера,  Bechdel Test Fest-ийг бүтээгч Коррина Антробус, 8 дугаар  нэмэлтийг Үндсэн хуулиас хасах санаачлагыг эхлүүлэгч Айлбх Смит,  кино найруулагч Назин Белуж, Ноолууран хувцасны загвар зохион бүтээгч Ж.Мандхай, Их Британийн трансжендер мисс  Ария Валлийский нарт багтсан байна. 

 Ж.Мандхай өнгөрөгч 2014 онд Лондон хотноо нэрийн “MANDKHAI CASHMERE” дэлгүүрээ нээж, амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тэрбээр Лондон хотноо загварын чиглэлээр суралцаж төгссөн.  Өнгөрсөн хугацаанд дэлхийн супер моделиудын нэг Жижи Хадид тус брэндийн Монгол ноолууран бүтээгдэхүүнээр гоёсон талаар алдартай сэтгүүлүүдээр мэдээ нь гарч байсан билээ. Түүний аав олны танил нөлөө бүхий эрхмүүдийн нэг. Тодруулбал, Буян компанийн захирал Б.Жаргалсайханы охин юм. Жаргалсайханы Мандхай 20 настай байхдаа Лондонд анх  загварын чиглэлээр суралцахаар очоод үргэлжлүүлэн маркетингийн чиглэлээр суралцсан байна. Тэрбээр сургуулиа төгсөнгүүтээ өөрийн бизнесээ эхлүүлж өдгөө маш амжилттай явна.

Ж.Мандхай хамгийн сүүлд http://www.twenty6magazine.com сэтгүүлд  ярилцлага өгөхдөө “Mandkhai” брэндийн үүсгэн байгуулагч. Социалист нийгмийн үеэс буюу Монголд анх удаа ноолуурын бизнес эрхэлж эхэлсэн гэр бүлээс гаралтай. Миний бага нас эцэг эхтэйгээ хамт ноолуурын үйлдвэрт өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, ноолуурын үйлдвэр миний тоглоомын талбай байлаа. Миний хийдэг ажил үйлдвэрийн ажилчдын юу хийж буйг харах болон ноолууран бүтээгдэхүүний өөдсөөр тоглох байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Багаасаа хувцас загварын салбартай холбогдсон болохоор, нөгөө талаас ээж минь намайг ийнхүү загварын салбартай чинь сэтгэлээсээ холбогдоход нөлөөлсөн" хэмээн ярьсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
arhi
awesome job very proud of you and your dad such a great news, away from daily reality of mongolian bullshit news your dad is such hardworking guy it is honour to knowing him personally
2019/03/19 154.5.203.7
Зочин
Мундаг бана. Амжилт хүсье. Мандхай брэнд мандтугай гэж ерөөе.
2019/03/18 151.159.19.26
Эрка
Захын хүн хувцас зохиохгүй ээ.Авьяас бна, чадаж бгаа юманд арга байхгүй.Амжилт хүсье.Ноолуурын салбарт тууштай зүтгэсэнЖагааг бурхан бас харж үзэж буй бизээ.
2019/03/18 150.129.141.73
санаа
баяр хүргэе. мундаг охин байна шүү
2019/03/18 122.201.23.84
Ли
Хүн мөргөдөг ямаан омогт эрлийз данжаадын охин уу?
2019/03/18 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 321