18o
Улаанбаатар хот
mobile menu

Сонсгол хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна

2016-03-03 14:43:00

Сонсгол хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдөр дэлхий дээр 360 сая хүн сонсголын бэрхшээлтэй амьдарч байгаагаас  32 сая нь хүүхдүүд байна.  ДЭМБ эдгээр хүүхдүүдийн 60 хувийг  сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Улаанбаатар хотод 2010 оны байдлаар сонсголын бэрхшээлтэй 5431 хүүхэд эмнэлэгт хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан бол 2014 онд 7302 болж өсчээ. Энэ эмгэгээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, зохих арга хэмжээг авснаар  хүүхдийн  хэл ярианы хөгжил саатах,  суурь боловсрол эзэмшиж чадахгүй байх,  нийгмээс гадуурхагдах зэрэг сөрөг үр дагавар үгүй болох юм.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment