8o
Улаанбаатар хот
mobile menu

"Олон улсын хүүхдийн номын баяр"-ыг монгол үндэсний баатар Бумбардайн нэрэмжит болгож улс даяар тэмдэглэлээ

2019-04-02 19:00:00

Бумбардайн нэрэмжит гар зургийн болон эссэ бичлэгийн уралдаан орон даяар зохион байгуулагдаж байна 

Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр. 1967 оноос эхлэн Хүүхдийн номын олон улсын зөвлөлийн шийдвэрээр аугаа их хүүхдийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдөр буюу  дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил манай улс олон улсын хүүхдийн номын өдрийг монгол үндэсний баатар Бумбардайн нэрэмжит болгож улс даяар тэмдэглэж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд  өнөөдөр хүүхдийн төв номын санд Бумбардайн зохиолч зураач Н.Эрдэнэбаяр 5 р сургуулийн хүүхэд багачууддтай уулзалт хийж, санал бодлоо солилцлоо. “Бумбардай”  цуврал нь Монголын түүх соёлыг ирээдүй хойч үеийнхэндээ зурган хэлбэрээр хүргэж буй  анхны томоохон бүтээл бөгөөд Бумбардай хүүгийн адал явдлаар дамжуулан монгол ахуй, өв соёлын гайхамшигт ертөнцөөр аялуулах цуврал номын талаар хүүхдүүдтэй ярилцлаа. Мөн энэ сарын 20-ыг хүртэл Бумбардайн нэрэмжит гар зургийн болон эссэ бичлэгийн уралдаан орон даяар зохион байгуулагдаж байгаа аж. Бүтээлүүдийг энэ сарын 20-ыг хүртэл хүлээх авах юм байна. Тус уралдааны шилдэгийг дөрөвдүгээр сарын 23-нд  дэлхийн номын өдөр шалгаруулах аж. 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл