Нийслэлийн хэмжээнд энэ сарын 09-нna байдлаар, амбулаторийн 88.046 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3619 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.2 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар их байна.
Нийт өвчлөгсдийн 38.5 хувийг 0-1 нас, 30.7 хувийг 2-4, 16.2 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 926 дуудлага ирснээс 42.5 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.