8o
Улаанбаатар хот
mobile menu

Д. Отгонбаяр: Тоглолтонд ирсэн бүх бүсгүйчүүдэд бэлэгтэй

2016-03-04 16:26:00

"Хурд” хамтлаг эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Хань даа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд " нэртэй гайхалтай хоёр тоглолтоор сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байна. Тоглолт энэ сарын 8-нд "АСА” циркт 15:00 цагаас "Инээмсэглэ бүсгүйчүүд”, CASTLEклубт орой 20:00 цагаас "Хань даа дуулъя” шоу тоглолт болох гэж байна. Удахгүй болох гэж байгаа хоёр тоглолтын талаар “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяроос тодрууллаа.

-Олон улсын эмэгтэйчүүдын баярыг тохиолдуулан “Инээмсэглэ Бүсгүйчүүд” мөн “Ханьдаа дуулъя” хэмээх тоглолтууд болох гэж. Энэ удаагийн тоглолт ямар онцлогтой вэ?

 - Ер нь бол “Хурд” хамтлаг тоглолт хийдэггүй удаж байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Гуравдугаар сарын 8 ны өдөр бүх нийтийн амралт мөн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа. Түрүүн хэлсэнээр манай хамтлагийн фэнүүдийн 70% нь эмэгтэйчүүд бүсгүйчүүд байдаг. Тийм учраас энэ өдөр 2 удаа тоглохоор шийдсэн. Өдөр нь 15:00 цагаас “АСА” Циркд “Инээмсэглэ Бүсгүйчүүд” хэмээх шоу тоглолт мөн орой 20:00 цагаас “Ханьдаа дуулъя” тоглолт маань Монголын №1 клуб “CASTLE”-д 600 үзэгчидэд зориулан VIP хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

- “Ханьдаа дуулъя”, Инээмсэглэ Бүсгүйчүүд хоёр тоглолт юугаараа ялгаатай болох вэ?

- Амьдрал бол үнэхээр баялаг, дуу хуур гэдэг бол хүнтэй байнга хамт амьдарч байдаг. Бид энэ тоглолтоо долоо хоногийн өмнө шийдсэн. Хурдийн дуунууд маань ухаарал, амьдрал бэлгэлсэн тийм уран бүтээлүүд байдаг. “Чи минь байгаа болохоор” гээд дууг сонсоод ханьтайгаа танилцаж 3 хүүхэдтэй сайхан гэр бүл болсон  талаар манай нэг фэн ярьж байна. Тийм учраас урлаг гэдэг бол үнэхээр агуу зүйл, урлагаар одоо бол хүн амьдарч байна.

- Хурд хамтлагийн хит болсон маш их уран бүтээл байгаа. Өнөөдөр өглөө  “Нарлаг Диваажин” цомог гарсан байна. Шинэ цомогийнхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

 -“Нарлаг Диваажин” цомог яг одоо бидний гар дээр ирсэн байна. Ёстой шүүсээ шахуулсандаа гэдэг шиг, аяыг маш олон удаа дахиж бичсэн Өнөөдөр нэг гоё болчоод маргааш нь нэг л биш дахиад сольдог. “Нарлаг Диваажин” гээд цомгонд маань “Нандин хайр” гээд ихэнхи дуунууд нь миний дуунууд байж байгаа, дуунууд дээрээ их анхаарсан. “Нарлаг Диваажин” маань Хурдийн нилээн том бүтээл байгаа. Ингээд үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдийг манай тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл